Өөрийн нэрэмжит барби хүүхэлдэйтэй болно гэдэг эмэгтэй бүрийн хүүхэд насны хамгийн том мөрөөдөл байх. Харин мариалаг модель Эшли Грэхэмийн мөрөөдөл хэдхэн хоногийн өмнө биеллээ оллоо
АНУ-ын Mattel барби үйлдвэрлэгч төрөл бүрийн биеийн хэмжээтэй дэлхийн бүх бүсгүйчүүдийг төлөөлөх зорилгоор 29 настай загвар өмсөгч бүсгүйн нэрэмжит шинэхэн барби хүүхэлдэй танилцууллаа. Sports Illustrated сэтгүүлийн нүүрэн дээр гарах хамгийн анхны 16 размерын бүсгүйгээр тодорсон Грэхэмд энэ нь түүний хамгийн сүүлийн томоохон амжилтуудын нэг болж байна.
Барби үйлдвэрлэгдэж эхлэхээс өмнө загвар өмсөгч бүсгүй Mattel компанийн хамт олонд нэгэн маш чухал хүсэлт тавьсан байна. "Барбины гуянууд хоорондоо нийлэх ёстой байсан. Энэ нь миний цорын ганц хатуу хүсэлт байсан юм. Би үүний хажуугаар мөн целлюлит нэмэх санал тавьсан ч пластик, целлюлит хоёр хоорондоо зохицохгүйг ойлгож, энэ санаагаа хойш нь тавьсан байгаа. Барби надтай аль болох адилхан болох нь миний хувьд их чухал байсан. Хоорондоо нийлсэн гуя нь балчир охидод энэ нь энгийн зүйл гэдгийг ойлгуулах нэгэн арга юм. Орчин үеийн нийгэм зайтай гуя илүү үзэсгэлэнтэй харагддаг гэх үзэл сурталчилж байгаа ч бүх зүйл хоёр талтай байдаг шүү дээ" хэмээн Эшли хүүхэлдэйнхээ талаар хэвлэлийнхэнд ярьжээ.
"Одоо дэлхийн аль ч өнцгийн, аль ч үндэстний, ямар ч биеийн хэмжээтэй охид барби шиг харагдах боломжтой болж байна. Тэд ‘Энэ бол миний барби. Би түүн шиг харагдаж байгаа биз?' гэж хэлж болно" хэмээн Эшли нэмж хэлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт