Орон орны залуу зурагчид толилуулж байна
Prada брэнд "Cloudbust Landing" нэртэй шинээр худалдаанд гаргаж буй пүүзний сурталчилгаандаа Шанхай, Фукуока болон Лондон хотод оршин суудаг залуу зурагчидтай хамтран зураг авалт хийлээ. Уг зураг авалтаар "Cloudbust Landing" пүүзийг тодотгохын зэрэгцээ тухайн хотын онцлог, залуусын амьдралын хэв маягийг харуулах зорилготой юм. Шанхай хотыг "Нээлттэй хот", Фукуокаг "Хаалттай хот" хэмээсэн бол Лондон хотыг "Шөнийн хот" гэж тодорхойлжээ.
Сүүлийн үед Prada брэнд streetwear загварууддаа илүү анхаарал хандуулах болсон ба өнгөрөгч есдүгээр сараас эхлэн спорт загвар үйлдвэрлэдэг байсан Prada Linea Rossa брэндээ ахин худалдаанд гаргасан билээ. Prada загварын ордны нэг хэсэг болсон Prada Linea Rossa нь 20-иод жилийн тэртээ буюу 1990-ээд оны хамгийн хайп өндөртэй брэнд байсан төдийгүй хип-хоп артистуудын хайртай брэндийн нэг байсан юм.
Зурагчин Шувэй Лю хотоор зугаалж буй бүлэг найзуудыг дурандаа буулгасан ба түүний зургуудаас андерграунд хэв маяг мэдрэгдэх ажээ.
Харин японы зурагчин Кента Накамура Фукуока хотын залуусын чөлөөт цагаа хөзөр тоглон, хөгжилдөж буйг харуулсан байна.
Английн залуу зурагчин Клара Небелин неон гэрлээр чимэглэгдсэн шөнийн Лондон хотыг харууллаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт