Францын загварын ордон хаврын цуглуулгынхаа сурталчилгааг дэлгэлээ
Дөнгөж сарын өмнө брэндийн шинэ бүтээлч захирлаар тодорсон дизайнер Энтони Ваккарелло хаврын цуглуулгынхаа сурталчилгаанд рэпер Трэвис Скоттыг урин авчирлаа.
Шинэ богино хэмжээний бичлэгт Saint Laurent-ын хослолоор гоёсон рэпер машин дээр хэвтэн наранд биеэ шарж буйгаар гарна. Сурталчилгаанд мөн есдүгээр сарын загварын шоунд оролцсон залуу моделиуд Агнес Акерланд, Дэвид Френд ба Виттория Черетти нар тоглосон байна. Бичлэгийг урьд өмнө нь Шарлотт Генсбур ба Фаррелл Уильямстай хамтарч байсан туршлагатай Натали Кангил найруулжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт