Рианна Америкийн Vogue сэтгүүлийн шинэ дугаарыг чимлээ
Түүний зургуудыг Мерт Алас ба Маркус Пигго нар авсан байна
Vogue USA сэтгүүлийн зургаадугаар сарын дугаарын гол баатраар дуучин Рианна тодорсон байна. Зураг авалтыг алдарт хос зурагчид Мерт Алас ба Маркус Пигго нар хариуцан ажиллажээ. Далайн эрэг дээрх нарлаг зурагнууд дээр усны хувцас болон гялалзсан шигтгээгээр бүрхэгдсэн хагас гэрэлтэх даашинз өмссөн, байгалийн нүүр будалт ба үс засалт хийсэн Рианна үнэхээр үзэсгэлэнтэй харагдана.
Харин сэтгүүл дотор өдгөө 30 настай дуучин бүсгүйтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлага хэвлэгдсэн байна. Энэхүү ярилцлагын үеэр Рианна Fenty Beauty брэндийнхээ амжилтын тухай, Savage x Fenty гэх шинэ дотуур хувцасны цуглуулгын тухай, шинэ цомог гаргах гэж байгаа талаар мөн хайр дурлалын харилцаа болон Барбадост өнгөрүүлсэн хүүхэд насныхаа тухайд хуваалцсан байна. Сануулж хэлэхэд Рианнагийн дотуур хувцасны цуглуулга энэ тавдугаар сарын 11-нд брэндийн алба ёсны вебсайт дээр нээлтээ хийн, борлуулагдаж эхлэх байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт