Селена Гомес Coach брэндийн зул сарын сурталчилгаанд

Эртний автомашины арын суудалд үслэг захтай хүрэм өмссөн үзэсгэлэнт бүсгүй сууна

Нью-Йоркийн Coach брэнд зул сарын шинэхэн сурталчилгаагаа нийтэллээ. Зураг авалтын гол моделиор брэндийн албан ёсны төлөөлөгч Селена Гомес ажиллажээ.

Зураг авалтын зохиолын дагуу Селена Plymouth Fury автомашинд сууж, Нью-Йоркийн цасанд дарагдсан Central Park цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар нэгэн үдэшлэг рүү яаран явна. Ингэхдээ дуучин бүсгүй Coach брэндийн намар-өвөл 2017 цуглуулгыг амилуулж, торон даашинз, цагаан өнгийн үслэг зах ба төмөрлөг чимэглэлтэй савхин хүрэм гэх зэрэг үндсэн загваруудыг танилцуулах болно. Селенагийн гарт харин Dinky гар цүнхний зул сарын тусгай хувилбар үзэгдэх юм.

Сануулж хэлэхэд дуучин Селена Гомес Step Up нэртэй сайн үйлсийн байгууллагын хүрээнд Coach брэндтэй хамтран ажиллаж байгаа билээ. Түүний гол зорилго нь амьдралын бололцоо муутай өсвөр насны охидын эрхийг хамгаалах явдал юм.

Buro.Mongolia

2017-10-20, 16:55