Найдвартай бөгөөд ухаалаг сонголт
Пандемикийн улмаас бид харамсалтай нь оны хамгийн сэтгэл догдлом Шинэ Жилийн баяраа том хүрээнд, нижгэр тэмдэглэх боломжгүй болсон ч бэлгээр дамжуулан нэг, нэгнээ баярлуулж, хайр халамжаа мэдрүүлэх боломж бол бий. Энэ үед хайрт ээж, эгч, дүү, эсвэл найз бүсгүй, гэргий гээд амьдралыг тань гэрэлтүүлж өгдөг үзэсгэлэнт эмэгтэйчүүддээ бэлэг хайж байгаа бол хэзээ ч моданаас гарахгүй загварлаг бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна. Тэр дундаа Michael Kors шиг нэр хүндтэй, контемпорари загваруудаараа эмэгтэйчүүдийг үргэлж татаж чаддаг алдарт брэндээс сонголт хийх нь хамгийн найдвартай бөгөөд хялбар шийдэл болно.
Michael Kors-ийн гар цүнхнүүд үргэлж л "It girls" нарын дуртай сонголт байсаар ирсэн. Брэндийн хамгийн сүүлд танилцуулсан Soho гар цүнх энэ улирлын тренд өнгө болох жимсгэнийн хүрэн улаан өнгөтэйгөөр гарсан нь бидний хүслийн жагсаалтын топ байранд бичигдлээ. Гялтганасан тугалын арьсан гадаргуу, тансаг гинжин оосор, сонгодог тэгш өнцөгт бүхий хэлбэр гээд олон улсын бестселлер загвар болсон нь аргагүй. Michael Kors-оос сонгож болох бас нэгэн онцлох цүнх нь Mercer Gallery нэртэй брэндийн лого бүхий монограм хээтэй, хадаасан чимэглэлтэй, матрын арьсан гадаргуутай, хувин хэлбэрийн загвар юм.
Michael Kors-ийн бугуйн цагийг танилцуулах шаардлагагүй биз ээ. Тэр дундаа шигтгээнүүдээр чимэглэсэн ягаан алтан өнгө бүхий зэвэрдэггүй ган хийцтэй Ritz бугуйн цаг бол маш классик, шик сонголт юм.
Хүйтэн улирлын must-have загвар гэж хэлж болно. Илгэн материал болон хонины ноосон оруулга, мөн богино эсгүүрийнхээ ачаар 70-аад оны ретро хэв маягийг илтгэж, хэзээ ч моданаас гарахгүй.
Гялтганасан шигтгээнүүдээр бүрхэгдсэн бяцхан зүрхэн хэлбэрийн унжлагатай, ягаан алтан бүрмэл мөнгөн зүүлт болон хос шигтгэдэг ээмэг нь өглөөнөөс орой хүртэл, офисоос үдэшлэг хүртэл хаана ч, хэзээ ч зүүж болох цэмцгэр, классик бэлэг болно.
Michael Kors нь өөрийн авиатор загварын нарны шилнүүдээрээ алдартай. Брэнд саяхан энэхүү сонгодог загвараа шинэчилж, Sicily гэх сольж болдог гурван линз бүхий мөнгөлөг хүрээтэй нарны шилийг гаргасан нь маш өндөр эрэлттэй байгаа.
MICHAEL Michael Kors
Пандемикийн улмаас дэлгүүр хэсэх боломжгүй болсон энэ үед Michael Kors-ын виртуал дэлгүүрээр хэсэж, онлайнаар захиалга хийхийг хүсвэл энд даран мэргэшсэн зөвлөхтэй холбогдоно уу.
Утас: 99008791
Хаяг: Shangri-La Centre, 1-р давхар
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт