Re/Done брэндэд зориулж
1990-ээд оны өндөр суудалтай жийнсэн өмд моодонд орсон даруйд бүсгүйчүүд тухайн үеийн загварын шүтээн Синди Кроуфордоос бүтээлч санаа авж, түүний өмсдөг байсан загварыг эрэл хайгуул хийж байсан билээ. Pepsi брэндийн 1992 оны сурталчилгаанд богино жийнсэн шоорт өмсөж, өдөр тутамдаа Levi's-ийн сонгодог загвараар гоёдог байсан тэрээр жийнсэн хувцасны жинхэнэ шүтээн гарцаагүй мөн юм. Харин тэгвэл одоо алдарт супермодель өөрийн гэсэн жийнсэн өмдний дизайныг гаргаж байна.
Re/Done брэндтэй хүчээ нэгтгэснээр Синди "The Crawford" нэртэй капсул цуглуулга танилцууллаа. Уг цуглуулгад футболка, хөвөн даавуун цамц, юүдэнтэй цамц, жийнсэн шоорт ба өмд багтсан бөгөөд бүгд 1990-ээд оны бага зэрэг эртний уур амьсгал агуулсан харагдлаа.
"The Crawford" цуглуулга одоогоор @ShopRedone ба @CindyCrawford Instagram хуудаснуудаар борлуулагдаж байна. Цуглуулгын албан ёсны нээлт есдүгээр сарын дундуур хийгдэж, шинэ загварууд Barneys, Colette ба Японы Ron Herman дэлгүүрүүдээр худалдаалагдах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт