#tbt: Comme Des Garçons брэндийн хамгийн этгээд сурталчилгаанууд

Домогт дизайнерын ер бусын мэдрэмж

Метрополитен урлагийн музейн Хувцасны институт нийт хоёр удаа домогт дизайнерыг амьд байх хугацаанд, түүнд зориулсан үзэсгэлэн гаргаж байсан туршлагатай. Хамгийн анх тэд Ив Сен-Лоранд хүндэтгэл үзүүлж байсан бол, одоо Рей Кавакубогийн ээлж ирлээ. Comme des Garçons брэндийн үүсгэн байгуулагч Рей Кавакубо бол үнэхээр л амьд домог юм. Түүний авангард хандлагатай дизайн эмэгтэй хүний уламжлалт гоо үзэсгэлэнгийн хэвшмэл үзлийг эвдэж, орчин үеийн дизайнеруудад хүчтэй нөлөө үзүүлж байсан.

Рей Кавакубогийн уран бүтээлийн онцлог түүний энгийн загвар биш, харин бүр бүхэл бүтэн урлагийн ертөнц бий болгодог чадварт оршдог юм. Түүний урласан хувцаснуудад загвар, урлаг ба философийн салбарууд хосолдог. Дизайнерын энэхүү гайхалтай чадвар Comme des Garçons-ийн сурталчилгаануудаас илэрдэг. Рей хэзээ ч энгийн сурталчилгаа гаргадаггүй байсан. Түүний хүрсэн төсөл бүр олны дунд шуугиан дэгдээсэн, урлагийн бүтээл болдог уламжлалтай. Бид Met Gala-гаар амьсгалж буй энэ өдөрт зориулан брэндийн шилдэг сурталчилгаануудыг дурслаа.

Buro.Mongolia

2017-05-02, 16:00

  • Зураг: