Трэвис Скотт Saint Laurent брэндийн шинэ цуглуулгын нүүр царай боллоо

Хавар-зун 2019 цуглуулга

Saint Laurent брэндийн бүтээлч захирал Энтони Ваккарелло эрэгтэй цуглуулгын нүүр царайгаар рэппер Трэвис Скоттыг сонголоо. Трэвис Скотт Instagram хуудсаараа дамжуулан сурталчилгааны зургууд болон бичлэгийг цацсан ба зургуудыг Их Британийн гэрэл зурагчин Дэвид Симс даржээ. Бичлэгт Трэвис хатгамлаар чимэглэсэн сонгодог загварын хослол өмссөн байх агаад алдарт Игги Попын дуулсан "The Passenger" дуу эгшиглэх ажээ. Трэвис Скотт болон Saint Laurent хамтарч ажиллаж байгаа нь анхны удаа биш бөгөөд тэд 2017 онд хамтран 12 дуунаас бүрдэх пянз худалдаанд гаргаж байсан билээ.

 

 

Buro.Mongolia

2018-11-02, 11:32