Versace брэнд шинэ коронавирустэй тэмцэхэд хандив өргөлөө

Нэг сая юань буюу 143 мянган ам.доллар

Versace брэнд шинэ коронавирустэй тэмцэхэд туслах зорилгоор Хятадын Улаан Загалмай  Нийгэмлэгт нэг сая юанийн хандив өргөлөө. Энэхүү хандив нь эм тариа болон амны хаалтын хангамжийг нэмэгдүүлнэ хэмээн брэндийн зүгээс үзэж байгаа юм. "Шинэ коронавирусын халдвар аваад буй өвчтөнүүд болон тэдний гэр бүлийн төлөө маш их санаа зовниж байна. Тусламж хэрэгтэй хүмүүст хандив өгөх замаар туслахыг уриалж байгаа"  гэж Донателла Версаче ярьсан юм.

Сонирхуулахад шинэ коронавирусын тархалтаас шалтгаалан тансаг зэрэглэлийн брэндүүд, худалдаа үйлчилгээний газруудын борлуулалт унаж, санхүүгийн хямралтай нүүр тулаад байгаа юм. Тухайлбал Versace брэндийг эзэмшдэг Capri Holdings компани шинэ коронавирусын дэгдэлтийн улмаас 150 гаруй бутик дэлгүүрүүдээ түр хааж, үүний улмаас 100 сая ам.долларын алдагдал хүлээгээд буйгаа хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн байна.

Түүнчлэн Kering, LVMH, Swarovski, Alibaba зэрэг компаниуд коронавирусын эсрэг тэмцэхэд хандив өргөөд байгаа билээ.

 

Buro.Mongolia

2020-02-07, 12:29