Тэрээр брэндэд зориулсан анхны цуглуулгаа зургаадугаар сард танилцуулна
WWD-гийн мэдэгдэж буйгаар Off-White брэндийн бүтээлч захирал Виржил Абло Louis Vuitton ордны эрэгтэй хувцасны тэргүүн дизайнераар томилогджээ. Брэндэд зориулсан анхны цуглуулгаа тэрээр энэ оны зургаадугаар сард, Парисын эрэгтэй загварын долоо хоногийн үеэр танилцуулна.
"Миний хувьд Louis Vuitton ордны эрэгтэй чиглэлийн арт-директороор сонгогдоно гэдэг нэр төрийн хэрэг. Уг ордны өв соёл ба бүтээлч байдал нь миний урам зоригоо авах гол эх үүсвэр байх бөгөөд үүнийг би орчин үетэй хослуулан, уусгах болно" хэмээн Виржил шинэ албан тушаалынхаа талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт