YSL эможи хэлбэрийн дуут илгээмж бэлтгэдэг апп гаргалаа

YMOJI апп

Yves Saint Laurent Beauté-гийн шинэхэн апп нь орчин үеийн харилцаа холбоог тодорхойлох хамгийн чухал хоёр элемент буюу эможи ба дуут шууданг өөртөө нэгтгэжээ. Хэрэглэгч тус аппын санал болгож буй таван төрлийн уруулын хэлбэртэй эможигоос сонголтоо хийж дуут шуудангаа бичих боломжтой юм. Бэлэн болсон шууданг тэд өөрсдийн олон нийтийн сүлжээндээ нийтэлж, аль эсвэл хэн нэгэн рүү мессеж хэлбэрээр илгээж болно.

YMOJI аппын доторх агуулга жилд хоёр удаа шинэчлэгдэж, илүү олон төрлийн, нүд хужирлам эможинууд нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Аппыг AppStore, Google Play-ээс үнэгүй татаж авах боломжтой.

 

Buro.Mongolia

2016-11-29, 09:00

  • Зураг: