Мөн өөрөө цуглуулгынхаа нүүр царай болжээ
Дуучин Жастин Тимберлейк америкийн Levi's брэндтэй хүчээ нэгтгэн капсул цуглуулга гаргасан байна. Цуглуулгад Тимберлейкийн хамгийн дуртай загвар болох Levi's The 501 Slim Taper цувралын скинни жийнсэн өмд, Trucker камуфляж өнгөтэй куртка, дөрвөлжин хээтэй юүдэнтэй цамц гэх зэрэг америк стилийн уламжлалт загварууд багтжээ.
Дуучин уг цуглуулгыг бүтээхдээ брэндийн Сан-Франциско дахь Eureka Innovation лабораторид багагүй хугацаа өнгөрүүлсэн бөгөөд дизайнерын багтай хамтран загвар бүр дээр өөрийн санаа бодлыг тусган ажиллажээ. Хэдийгээр энэ нь эрэгтэй цуглуулга ч зарим хувцаснууд эмэгтэйчүүдэд ч мөн загварлаг харагдана гэдэгт итгэлтэй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт