Өдөөн хатгасан төсөл
Бразилын топ модель Рикардо Тишигийн бүтээдэг жийнсэн коллекцийн нүүр царайгаар нэрлэгдлээ
Загварын салбарт галбир тодотгосон, биед төгс суусан жийнсэн өмд өмсөж, дээгүүрээ нүцгэн байх загвар өмсөгчийн дүр төрх бол мөнхийн сонгодог зураглал юм. Givenchy ордон ч бас жийнсэн өмдтөй сурталчилгаагаа уг зарчмын дагуу гүйцэтгэдэг бөгөөд өмнөх улирлын Ирина Шейкийн оролцсон зураг авалтыг нэлээд өдөөн хатгасан хэв маягтай хийснийг брэндийн шүтэн бишрэгчид санаж байгаа байх. Харин энэ удаагийн сурталчилгаа харьцангуй даруухан болсон харагдана. Givenchy ордонтой дөрвөн жилийн турш хамтраагүй Жизель Бундхен удаан завсарласны эцэст эргэн ирж, өөлөх зүйлгүй сайхан зураг авалт хийжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт