Жижи Хадид Tommy Hilfiger брэндийн олон улсын элч боллоо

Нэгээр нэмэгдлээ

Энэ жил сошиал ертөнцөд гол супер модель болоод буй Жижи Хадид бас нэгэн загварын гэрээнд гарын үсгээ зурлаа. Залуухан бүсгүй Tommy Hilfiger брэндийн олон улсын элчээр тодорч, Хилфигертай хамтран ажиллахад бэлэн болоод байна

Гэрээ байгуулагдсан ч шинэ ажлын гараагаа Жижи Хадид ирэх намраас л биелүүлж эхлэх гэнэ. Гэхдээ бидний мэдэж байгаагаар тэр одооноос аливаа арга хэмжээнд оролцохдоо брэндийн хувцсыг өмсөх бөгөөд бүтээлч захирал Хилфигертэй хамтарч нэгэн тун сонирхолтой төсөл дээр ажиллаад эхэлжээ. Бүр илүү тодруулж хэлбэл модель бүсгүй брэндийн хамт олонтой хамтарч капсул цуглуулга бэлдэж байна. Цуглуулгад спорт хувцас, гутал, бугуйн цаг, нарны шил болон сүрчиг хүртэл орох аж.

"Би Жижи болон түүний гэр бүлтэй танил болоод олон жил өнгөрч байна. Би түүнийг бага наснаас нь эхлээд дэлхийн алдартай топ моделиудын нэг болтол өсөж торнисныг нүдээрээ харсан. Жижи бол өнөөдрийн "Tommy Girl"-ийн төгс илэрхийлэл юм. Тэр бол маш сонирхолтой хувь хүн" хэмээн Томми Хилфигер ярьжээ.

Ө.Тодгэрэл

2015-12-18, 15:00

  • Зураг: