Жижи Хадид Tommy Hilfiger-т зориулсан хоёр дах цуглуулгаа танилцууллаа

Бүх загваруудыг эндээс үзнэ үү

Өнгөрсөн оны наймдугаар сард загвар өмсөгч Жижи Хадид Tommy Hilfiger брэндэд зориулж капсул цуглуулга бүтээснийг та бүхэн санаж байгаа биз ээ. Түүний намар-өвөл 2016 улирлын тус цуглуулга өндөр амжилт олж, эрэлт ихтэй байсны улмаас Жижи дараагийн цуглуулгынхаа ажилд цаг алдалгүй орж, хэдхэн хоногийн өмнө бүх загваруудаа дэлгэлээ. Tommy X Gigi хавар-зун 2017 цуглуулга Калифорни мужийн нарлаг, тайван, чөлөөтэй уур амьсгалыг өөртөө агуулж, Жижигийн хувийн стилийг санагдуулж байлаа.

Шинэ цуглуулгад бомбер хүрэм, жийнсэн материалтай хувцаснууд, үргэлж ултай гутал ба кет, судалтай хээтэй усны хувцас, комбинзон, савхин юбка, юүдэнтэй цамц, урт намирсан даашинз гэх зэрэг өдөр тутамд тохиромжтой, биед эвтэйхэн загварууд багтжээ. Цуглуулгын загварын шоу Лос-Анжелес хотноо хоёрдугаар сарын 8-нд зохион байгуулагдах бөгөөд бүх загварууд тэр өдрөөс эхлэн брэндийн дэлгүүр болон вебсайтаар борлуулагдаж эхлэх юм.

Ө.Тодгэрэл

2017-01-23, 13:00

  • Зураг: