Дизайнер Жонатан Андерсон бусад уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад үргэлж нээлттэй байдаг. Тэр энэ удаад рэппер A$AP Rocky-тай хүчээ нэгтгэж, шинэ төсөл дээр ажиллажээ
Анхандаа энэхүү хамтын ажиллагаа нь тун ойлгомжгүй санагдаж болох ч, үнэн хэрэгтээ Жонатан Андерсон ба A$AP Rocky нар нэлээд эртний танилууд аж. Рэппер дизайнерын загварын шоунд тогтмол очдог төдийгүй, мөн түүний маркийн хувцсаар гоёж, клипнийхээ зураг авалтад оролцдог билээ. Ерөнхийдөө A$AP Rocky загварын салбарт сонирхолтой нэгэн бөгөөд урьд өмнө нь Guess ба adidas Originals-тай хамтарч байсан туршлагатай юм. Түүний Андерсонтой хамтарч гаргасан JWA AWGE гэх жижиг цуглуулга өчигдрөөс эхлэн J.W.Anderson маркийн албан ёсны вебсайт дээр худалдаалагдаж эхэлсэн байна.
"Би хэзээ ч дизайнер болох мөрөөдөлтэй байгаагүй. Гэхдээ надад олон шинэлэг санаа бий" хэмээн A$AP Rocky шинэ хамтын ажиллагааныхаа талаар хэвлэл мэдээллийнхэнд хэлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт