Долоо хоногийн онцлох Instagram: Сонгодог уран зураг ба хувцас загварын нэгдэл

@mystendhalsyndrome

Бид өмнө нь эртний уран зургуудыг орчин цагийн хэлбэрт буулгадаг @egeislekel хэмээх хуудсыг онцолж байсан бол энэ удаад сонгодог уран зураг болоод хувцас загварын ертөнцүүдийг нэгтгэдэг @mystendhalsyndrome хуудсыг онцолж байна.

Энэхүү хуудсыг Антонио Патруно Рандолф гэх залуу хөтлөн явуулдаг ба тэрээр Италийн Марангони хувцас загварын институтэд багшилдаг ажээ. Эртний уран зураг, тэр дундаа хөрөг зургийн тухай мэдлэгийг залууст түгээх зорилгоор @mystendhalsyndrome хуудсыг нээж байсан Антонио загварын салбарынханд аль хэдийн танигдаж, Vogue Italia болон Glamour сэтгүүлүүд дээр уран бүтээлээ нийтлүүлээд амжжээ. Түүний уран бүтээлүүдэд Сэргэн мандалтын үеийн хөрөг зургууд болон нарны шил, малгай зэрэг аксесесуарууд давамгайлсан харагддаг. Антонио Патруно Рандолф цаашид улам сонирхолтой бүтээлүүдийг хүргэхийг зорьж байгаа ба ирээдүйд Prada загварын ордонтой хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ ч онцолсон юм.

 

 

 

Buro.Mongolia

2019-04-04, 18:07