Энэ хавар ямар гутал худалдаж авах вэ: 3 төрлийн загвар

Заавал туршиж үзэх загварууд

Урин дулааны улирал хаяанд ирж шүүгээндээ бага зэрэг шинэчлэлт хийх цаг болжээ. Хэрэв та энэ улиралд ямар загварын гутал худалдан авахаа мэдэхгүй байгаа бол доорх загваруудад анхаарал хандуулаарай.

Слингбэк

Слингбэк буюу өсгий хэсэгтээ оломтой гутал энэ хаврын онцлох загварын нэгээр тодорчээ. Ретро хэв маягтай энэхүү гутлыг брэндүүд намхан ултай, шөвгөр хоншоортой, жижиг өсгийтэй гээд төрөл бүрээр урласан юм. Гоёмсог атлаа хөлд эвтэйхэн слингбэк загварыг өвөрмөц хээтэй оймстой хослуулж илүү анхаарал татам төрх бүрдүүлээрэй.

Bottega Veneta
Massimo Dutti
Prada

Цагаан кет

Үеийн үед шинэлэг, загварлагт тооцогдсоор ирсэн цагаан кет энэ улиралд өмнөхөөсөө илүү анхаарал татаж байна. Учир нь загварын инфлюэнсерүүд цагаан кетийг ажил хэрэгч хослол, сатин юбка гээд төрөл бүрийн хувцаслалттай зохицуулан цагаан кетний "нэр хүндийг" улам өндөрт өргөөд байгаа юм.

@ariviere
Nike
@anoukyve
Converse

Mules буюу өсгий хэсгээрээ онгорхой шаахай

Хэдхэн жилийн өмнө Gucci шинэ цуглуулгадаа mules буюу өсгий хэсгээрээ онгорхой шаахайг анх танилцуулсан бөгөөд олон хүн уг загварыг хэсэг зуурын тренд хэмээн хүлээж авсан билээ. Харин өнөөдөр mules загварын гутал яг л хар туфлитэй ижил онцгой байр суурь эзэлж, шүүгээнд зайлшгүй байх ёстой загварын нэг болжээ. Хэрэв та уг загварыг туршиж үзээгүй бол энэ хаврын шоппинг жагсаалтдаа нэмээрэй.

Massimo Dutti
Cult Gaia
Neous

Buro.Mongolia

2021-03-29, 16:24