Хэзээ ч моодноос гардаггүй, амьдралын ямар ч тохиолдолд зохицдог, эмэгтэй хүн бүрийн шүүгээнд зайлшгүй байх шаардлагатай жийнсэн өмдний гурван тренд
Загварын долоо хоногуудаас дүгнэлт хийхэд загварын ертөнцөд томоохон өөрчлөлтүүд орж байна. Сүүлийн жилүүдэд загварын тайзыг мөн бидний шүүгээг захирч байсан минималист хэв маяг илүү чөлөөт "ямар ч хувцас тохирно" гэх сэтгэхүйгээр аажмаар солигдож байна. Одоо цагт бүсгүйчүүд урьд өмнөхөөс илүү эрх чөлөөг мэдэрч, хүссэн зүйлээ хооронд нь хослуулж, тохируулж өмсөх зоригтой болсон. Ингэхэд ердөө бүтээлч хандлагатай байхад л хангалттай.
Энэ эерэг өөрчлөлтийг дагаад олон төрлийн загварууд "моод" болж байна. 1960, 70, 80, 90, 2000 гээд бүхий л он жилүүдийн хэв маяг өнөөдрийн загварт хэсэгчлэн цугларсан мэт санагдана. Харин бидний хайртай жийнсний ертөнцөд ямар трендүүд өрнөж байна вэ?
Flares буюу Трапеци жийнс
1970-аад оныг тодорхойлох трапеци жийнс энэ жилийн хавар-зуны улиралд хүчээ авсан билээ. Зуны street style зургуудыг дахин нэг сөхвөл бүхий л блоггерууд, загварын редакторууд, загвар өмсөгчид хуучнаар "хонхон өмд" хэмээн нэрлэгддэг байсан өмдийг олон янзаар хослуулан өмссөн нь харагдана. Энэхүү тренд хараахан тайзнаас буух болоогүй байгаа тул та энэ намар-өвөл ч мөн адил трапеци жийнсийг зоригтойгоор өмсөөрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт