Хайртай бүсгүйдээ юу бэлэглэх вэ: Эмэгтэй хүнд өгөх шилдэг шинэ жилийн бэлэгнүүд
Хайртай бүсгүйд тань гарцаагүй таалагдах бэлгийн санаанууд
Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Хамгийн хайртай хүмүүстэйгээ аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөдөг энэхүү баярын нэгэн чухал агшин бол бэлэг задлах мөч билээ. Гэхдээ хайртай эмэгтэйдээ таалагдах бэлгийг олно гэдэг тийм ч амаргүй. Тэгвэл Buro уншигчиддаа зориулан бүсгүй бүрийн мөрөөддөг Burberry брэндээс шинэ жилийн бэлгэнд өгөхөд хамгийн тохиромжтой, хамгийн өвөрмөц загваруудыг онцолж байна.
Даашинз гэдэг аль эрт үеэс бүсгүйчүүдийн шүүгээнд онцгой байр суурь эзэлсээр ирсэн билээ. Тиймээс баярын өдөр хайртай бүсгүйдээ Burberry брэндийн шинэ загваруудаас сонголт хийх нь хамгийн зөв сонголт болох юм. Ил оёдол бүхий улбар улаан өнгийн даашинзыг баярын үдэшлэг, болзоо гээд онцгой мөчүүдэд хамгийн тохирох бол нимгэн торгоор урласан сонгодог загварын хар даашинз амжилтад хүрсэн, ажил хэрэгч эмэгтэйчүүдэд бэлэг болгон сонгоорой.
Загварлаг эмэгтэйн хувьд гар цүнх бол хамгийн эрхэм нандин аксесуарын нэг юм.Тэр дундаа Burberry брэндийн онцлох загварын нэгээр нэрлэгдээд буй уг загвар нь хайртай бүсгүйд тань гарцаагүй таалагдах болно. Монограмм хээтэй энэхүү загварыг үйлдвэрлэхдээ ердийнхөөс бага ус зарцуулан байгальд ээлтэй байдлаар гарган авсан нь бидэнд хамгийн ихээр таалагдсан юм.
Сонгодог хийцийн, дулаан алчуур хамгийн хайр мэдрүүлсэн бэлэгнүүдийн нэг байж чадах болов уу. 100% байгалийн гаралтай үнэт ялам торгоор урласан тансаг хийцтэй уг ороолт нь хайртай эмэгтэйг тань хүйтэн өдрүүдэд дулаацуулж, үргэлж загварлаг харагдахад тусална.
Шинэ жилийн бэлгэнд яагаад энгийн хар футболка өгч болохгүй гэж? Учир нь дөрвөн улирлын турш ямар ч загвартай хослуулан өмсөх боломжтой "TВ" лого бүхий энэхүү футболка нь минимал хэв маягийг эрхэмлэдэг шинэ мянганы залуусын дунд хамгийн эрэлттэй загвараар нэрлэгдээд байгаа юм.
Хайртай түүндээ хэзээд ч загварлаг байх бэлэг өгөхийг хүсвэл арьсан үүргэвчийг санал болгож байна. Хэрэгтэй бүхнийг багтаадаг атлаа авч явахад хялбар, бүх хувцастай зохицдог гээд олон давуу тал бий.
Burberry загварын ордон сүүлийн жилд хэд хэдэн шинэчлэлт хийсний нэг нь залууст зориулан streetwear уур амьсгалтай загварууд гаргасан явдал юм. Хэрэв дурлалт бүсгүй тань шинийг эрэлхийлэгч нэгэн бол Burberry брэндийн чөлөөт хэв маягтай загваруудаас сонголтоо хийгээрэй. Тухайлбал цэвэр ноолуураар урласан дөрвөлжин хээ болон өвөрмөц чимэглэлтэй уг ороолт нь түүний тогтмол хэрэглэх хайртай загваруудын нэгээр тодрох болно.
Хүйтний улиралд хамгийн тохиромжтой, хэн бүхэнд таалагдах бэлэгнүүдийн нэг бол яах аргагүй дулаан куртка билээ. Модерн дизайнтай энэхүү курткаг дээд зэргийн өд болон салхины хамгаалалтай материалаар урласан учир бэлэг хүлээн авах хүн тань үргэлж дулаан байна гэдэгт эргэлзэхгүй байж болно.
Сонгоход хялбар атлаа хүн бүрт таалагддаг бэлэгнүүдийн нэг бол түрийвч юм. Burberry загварын ордны алдарт дөрвөлжин хээ бүхий олон тасалгаатай загвар нь ажил хэрэгч эмэгтэйчүүдэд тохиромжтой бол усан ягаан өнгийн загварыг залуу охидод санал болгож байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт