Юу худалдаж авах вэ: Армийн стильтэй хөнгөн куртка

Зуны сүүл, намрын эхэн үед төгс тохирох загвар

Армийн стильтэй куртка бол орчин үеийн загвар хэрхэн гоо зүй болоод тав тухыг хослуулдгийг харуулсан төгс жишээ юм. Олон улсын BURO.-гийн стилист Юля Катькало яг одоогийн цаг агаарт тохиромжтой, хаки өнгийн, цэргийн хэв маягтай курткаг хэрхэн өдөр тутамдаа загварчилж болохыг харууллаа.

Богино даашинзыг хаки өнгийн курткатай хослуулж өмссөнөөр энгийн атлаа эмэгтэйлэг харагдах боломжтой. Ингэхдээ курткатай ижил өнгийн угладаг гутал, бор өнгийн гар цүнх барьснаар бүхэлдээ маш байгалийн өнгөнүүдээс бүрдэх, тайван төрхийг бий болгоно.

Дандаа сул эсгүүртэй, нэгэн төрлийн туяатай хувцаснуудаар маш чөлөөтэй, орчин үеийн минимал хэв маягтай төрхийг бүрдүүлж болно. Өргөн брюк өмд, том халаастай цэргийн куртка, цагаан футболка, цагаан кет гээд өдөр бүр дүрэмт хувцас мэт өмсөж болох тав тухтай загваруудыг сонгох хэрэгтэй юм.

Армийн куртка нь мөн бохо-шик стилиэр хувцаслах дуртай хүмүүсийн төгс сонголт болдог. Жийнсэн шоорт, ковбой стилийн илгэн гутал, морьтны цүнх, хөвөн даавуун футболка зэрэг нь хоорондоо сайхан зохицно.

Buro.Mongolia

2020-08-19, 14:00

  • Зураг: