Сэтгэлд таатай бэлэг
Бид бүгдийн тэсэн ядан хүлээж буй арван хоёрдугаар сарын 31-ний өдөр улам ойртсоор. Харин бэлэг сонгох цаг улам багассаар байна. Гэтэл ажил ихтэй үед дэлгүүр хэсэж бэлэг сонгох нь төвөгтэй санагдах үе гардаг тийм үү?
Тэгэхээр бид танд компьютерын араас босолгүйгээр хэрхэн ойр дотнынхондоо хэрэгтэй бөгөөд өвөрмөц бэлэг сонгохыг ярьж өгье. Farfetch.com онлайн дэлгүүр нь маш өргөн сонголттой төдийгүй, нарийвчилсан хайлтын системтэй юм. Бусад нь шинэ жилийн үймээн дунд дэлгүүр хэсэж, цаг алдаж явах зуур та аяга кофе уунгаа хэдэн чамин бэлэг сонгоод аваарай.
Хамаг учир нарийн детальд оршино
Элдэв янзын аксесуарууд хүний төрхийг донжтой чимж, уур амьсгал бүрдүүлж өгдөг. Тиймээс найз бүсгүйгээ эсвэл сайн найзаа баярлуулахыг хүсвэл эдгээр авсаархан атлаа анхаарал татам зүйлсийг сонирхоод үзээрэй. Тухайлбал хонины ноосоор хийгдсэн нөмрөг-ороолт өвөл дулаацуулж, харин жижигхэн куртка хэлбэрийн утасны гэр хайрт ухаалаг утсыг хүйтнээс аварна. Хоёр гарны дүрстэй зугаатай бүс баярын үдэш бага идэх хүсэл төрүүлж, хатгамалтай цагаан зах загварлаг сурагчийн төрх бүтээхэд тусалж, харин олон өнгийн ороолт өдөр тутмын амьдралд өнгө оруулна.
Эршүүд чанар
Эрчүүд бол маш прагматик бодолтой хүмүүс юм. Тиймээс зөвхөн нүд баярлуулах биш, мөн үр ашигтай бэлэг сонгох хэрэгтэй. Бор өнгийн нэхий хүрэм, өвдөг хүрсэн урттай дулаахан пальто болон тод хээтэй свитер нь загварлаг харагдахын хажуугаар өвөл дулаацуулж өгнө. Харин илүү нарийн мэдрэмжтэй нэгэнд скейтбордын хэлбэртэй утасны гэр, амьтны хээтэй нарны шил ба Chanel Vintage-ийн акустик гитар гарцаагүй таалагдана.
Агууламж
Намар-өвлийн загварын шоунуудыг харах нь ээ өнөө үед зүгээр нэг загварлаг бас үзэсгэлэнтэй биш, харин аль болох мэдлэгтэй байх шаардлагатай болжээ. Парис, Нью-Йорк ба Миланы тайз дээр "ухаалаг" төрхтэй загварууд тренд болсныг сайн санаж байгаа биз ээ. Тэгэхээр "шилдэг бэлэг бол ном" гэх ойлголт улам хүчээ авч байна. Тэр дундаа Нью-Йоркийн шилдэг хэвлэлүүдийн нэг Assouline-ы номууд загвар сонирхдог нэгэнд таалагдах нь гарцаагүй. Алдарт загварын орднуудын түүхийг өгүүлэх эдгээр номууд гайхамшигтай зургуудаар дүүрэн тул уншихад ч, үзэхэд ч таатай байх болно.
Teenage Dream
Өсвөр насныханд зориулж бэлэг сонгох гэж байгаа бол юуны түрүүнд тэдний сонирхлыг анхаараарай. Аль ч насны охидод зөөлөн тоглоом таалагддаг тул Ив Сен-Лораны дүрстэй нэхмэл хүүхэлдэй аюулгүй сонголт болно. Орны хажуу дахь жижиг ширээн дээрээ тавьчихвал өглөө бүр эзэндээ хөнгөхөн инээмсэглэл бэлэглэх нь тодорхой. Тод, график хээтэй тэмдэглэлийн дэвтэр залуу охидод өдрөө төлөвлөх аргачлал зааж өгнө. Бага насны хөвгүүдэд зугаатай Daffy Duck-ийн зурагтай утасны гэр, харин арай том хөвгүүдэд загварлаг хамгаалалтын малгайтай скейт эсвэл Master & Dynamic MH40-ийн тренд болсон чихэвч бэлэглээрэй.
Гэрийн тав тух
Баярын амралтаараа эцэг эх дээрээ очих гэж байвал гэртээ зориулж ямар нэг юм авахаа мартав аа. Жишээ нь шаазан савалгаатай, өвөрмөц зурагтай үнэртэй лаа эсвэл тусгайлан гэрт зориулсан цацлага тохилог уур амьсгал бүрдүүлнэ. Дашрамд дурдахад сүүлийн үед тасалгаанд зориулсан үнэртүүлэгч косметик сүрчигнээс дутахааргүй алдартай болоод байгаа. Дорнын үнэрт дуртай нэгэн хүжинд зориулагдсан суурийг гарцаагүй таална. Мөн цайны иж бүрдэл болон коктейл найруулагч гэртээ зохиох аливаа үдэшлэгт хэрэг болно шүү.
Урлагийн бэлэг
Бүх хэрэгтэй зүйл нь хангалттай их байдаг найздаа юу бэлэглэх вэ? Энэ тохиолдолд интерьер, хувцас эсвэл гоёл чимэглэлээр илэрхийлэгдсэн орчин үеийн урлагийн бүтээл хамгийн зөв сонголт болно. Нэмэлт мэдээлэл болгон хэлэхэд Farfetch.com вебсайт дээрээс залуу дизайнеруудыг дэмждэг Лондонгийн алдарт "House of Voltaire" поп-ап бутикийн бүтээлүүдийг худалдаж авах боломжтой болсон гэнэ. Sol Calero зураг гал тогооны өрөөг сайхан чимж, Andrea Büttner-ийн илжиг хэлбэрийн гэрэлтүүлэгч унтлагын өрөөний аль нэг хананд төгс зохицож, харин Sanya Kantаrovsky-гийн ноосон бүтээлэг өвлийн хүйтэнд дэм болно. Өвөрмөц шийдэлтэй цамц хайж байвал April Crichton & Nicolas Party-гийн загварт анхаарлаа хандуулаарай. Харин тэрхүү цамцыг Anselm Reyle & LRRH-ийн хүзүүний алчууртай хослуулж болох юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт