Street style дуран: Копенхагены загварын долоо хоног, хавар-зун 2022

Энэ жил Копенхагены загварын долоо хоног дижиталаас оффлайн горим руу шилжиж хотын гудамж хүрэлцэн ирсэн зочдын загварлаг төрхүүдээр дүүрчээ. Oversize тренч цув, пальто болон тейлор хийцтэй хантааз, пиджак, брюкэн өмдний “гурвал хослол” давамгайлсан байлаа. Мөн сэрүү орсон зуны улиралд тохируулан өглөөнөөс орой хүртэл өмсөж болохуйц давхарлаж өмсөх стилистик аргачлалыг хэрэгжүүлсэн харагдлаа.

Сонирхуулахад, энэ сарын 10-нд эхэлж өнөөдөр сүүлийн өдөр нь тохиож буй Копенхагены загварын долоо хоногт Ganni, Cecilie Bahnsen зэрэг олонд танигдсан брэндүүдээс эхлээд A Roege Hove, Hosbjerg гэх мэт загварын гараагаа эхлээд удаагүй байгаа Скандинавын шинэхэн брэндүүд оролцсон бөгөөд байгалийн тогтвортой хөгжлийг урьтал болгон ажилласнаараа бусад загварын долоо хоногуудаас онцлог болж салбартаа шинэ арга барилыг нэвтрүүлсэн билээ.

Buro.Mongolia

2021-08-13, 10:26