Милан хотод үзэгдсэн шилдэг street style төрхүүд
Загварын долоо хоногийн дараагийн зогсоол Итали улсын Милан хотод ирлээ. Хуваарийн дагуу тус арга хэмжээ нь хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр Gucci, Marni, Versace, Prada, Dolce & Gabbana тэргүүтэй дэлхийн шилдэг брэндүүд намар-өвөл 2025 улирлын шинэхэн загваруудаа танилцуулах юм.
Миланы загварын долоо хоног дээр редакторууд, блогерууд гээд загварын салбарынхан төдийгүй А зэрэглэлийн томоохон алдартнууд хүрэлцэн иржээ. Түүнчлэн Dsquared2 загварын ордны шоу дээр Грэммийн шагналт рэппер Doechii супермодель Наоми Кэмпбелл, Тайсон Бекфорд, Исабели Фонтана нарын хамтаар алхсан нь загварын хорхойтнууд төдийгүй хөгжим сонирхогчдын анхаарлыг багагүй татаад амжсан байна.
Мөн мэдээж хэрэг тус арга хэмжээтэй зэрэгцэн Милан хотын гудамж загварлаг хувцасласан хүмүүсээр дүүрэх нь ойлгомжтой. Энэ жил уг хотын иргэд түлхүү төрөл бүрийн деним болон савхин эдлэл, чөлөөт хэлбэрийн урт даашинз, миди юбка, комбат гутал, ковбой малгайгаар дүр төрхөө бүрдүүлсэн байв. Түүнчлэн тэдний дунд улбар шар, улаан, хүрэн бор өнгөнүүд зонхилсон харагдлаа.
Ингээд Милан хотын залуусын бүрдүүлсэн нүд хужирлам дүр төрхүүдтэй танилцацгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт