Онцлох street style төрхүүд: Австрали залуус хэрхэн хувцасладаг вэ?
Resort 2025 улирлын загварын долоо хоног Австрали улсын Сидней хотод зохион байгуулагдаж өнгөрлөө. Арга хэмжээний үеэр австрали брэндүүдийн шинэ цуглуулгатай танилцахаар олон улсаас загварын сэтгүүлчид, худалдан авагчид, гэрэл зурагчид, инфлюэнсерүүд болон салбарын бусад эрхмүүд цугларч камерын дуранд өөрсдийн төрхөө буулгажээ. Тэдний дунд цэцгэн хээтэй даашинз, бермуда шоорт, ухмал хатгамалтай даашинз, балерина гутал гэхчлэн сүүлийн үед дэлгэрч буй дийлэнх чиг хандлагууд хэрэгжсэн харагдлаа.
Энэ улирлын загварын долоо хоногоор Carla Zampatti брэнд өндөр хүлээлт үүсгэсэн билээ. Carla Zampatti нь 1965 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Австралийн томоохон брэндүүдийн нэг бөгөөд үүсгэн байгуулагч, дизайнер Карла Зампатти таалал төгссөнөөс хойш анх удаагаа загварын долоо хоногт оролцож байгаа юм. Зампаттигийн хүү Алекс Шуман болон бүтээлч захирал Карли Унгар нараар удирдуулсан resort 2025 цуглуулгад босоо захтай цамц, том хэмжээтэй төмөр аксесуар, торгомсог болон нэвт гэрэлтсэн даашинзнууд зонхилсон байв. Үүнээс гадна streetwear болон өдөр тутмын спортлог загвараар дагнадаг P.E Nation брэнд өөрсдийн баримталдаг ерөнхий хэв маягаа эвдсэн тун шинэлэг цуглуулга толилуулсан нь тэмдэглүүштэй үйл явдал боллоо. Re/Creation нэртэй энэхүү цуглуулга нь брэндийн дийлэнхдээ гаргадаг тод өнгө, том хээ угалзтай загваруудаас цэмцгэр силуэт, саармаг өнгөөрөө ялгарч байсан юм. Харин загварын шоун дээр бий болгосон сет дизайны хувьд Romance Was Born үзэгчдээс эерэг үнэлгээ аваад байна. Брэндийн зүгээс шоу болсон газарт гараг эрхсийг дүрсэлсэн инсталляцууд байршуулан тод гэрэл, тайзны утаатай хоршуулж сансар дээрх ертөнцтэй дүйцэхүйц орчныг бүтээжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт