BURO. уламжлал ёсоор Playtime 2019 амьд хөгжмийн наадмаас шууд сурвалжилга хийж, хамгийн өвөрмөц бөгөөд загварлаг street style төрхүүдийг дурандаа буулгалаа
Playtime амьд хөгжмийн наадам эхэлснээр яг одоо сонирхол нэгт залуус Гачууртын Монгол Шилтгээнд хуран цуглараад байна. Наадмын эхний өдөр дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлчдийн амьд тоглолтууд, халуун дулаан орчин, өөдрөг залуус, эерэг энергиэр цэнэглэгдсэн онцгой уур амьсгал биднийг угтан авсан юм.
Жилээс жилд улам бүр чанаржиж байгаа тус наадмын эхний өдрийг Even Tide хамтлаг нээсэн бол үргэлжлүүлэн Японы Omni Sight хамтлаг болон бусад уран бүтээлчид үзэгчдийг доргиож байлаа. Мөн мэдээж хэрэг энэ жилийн хедлайнер болох Тайваниас гаралтай Sunset Rollercoaster хамтлаг хүрэлцэн ирсэн залуусыг эрч хүчтэй амьд хөгжмөөрөө байлдан дагуулах болно.
Шилдэг уран бүтээлчдийн тоглолтуудаас гадна Playtime наадмын салшгүй нэг хэсэг бол мэдээж хэрэг давтагдашгүй төрх бүрдүүлэн ирдэг загварлаг залуус. Энэ жил залуус сүүлийн үеийн фестивалийн чиг хандлагыг баримтлан илүү зоригтой, cool байдлаар хувцаслан ирсэн нь наадмын төв хаалгаар нэвтэрмэгц мэдрэгдэж байлаа. Наадмын эхний өдөр залуус ажлын өдөр байсны улмаас оройтон цугласан тул хоёр дах өдрөө эртэч шувуу байж BURO.-гийн дуранд заавал өртөөрэй!
Ингээд бидний анхаарлыг хамгийн ихээр татсан street style төрхүүдийг харцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт