Street Style дуран: Хавар-зун 2023 эрэгтэй загварын долоо хоног эхэллээ

Лондон хотод хавар-зун 2023 эрэгтэй загварын долоо хоног эхэлж, дэлхийн өнцөг булан бүрээс сэтгүүлчид, дизайнерууд, моделиуд, худалдан авагчид, инфлюенсерүүд болон загварын хорхойтнууд хуран цуглараад байна. Хуваарийн дагуу арга хэмжээний салхийг хагалж Ahluwalia, Labrum London, Martine Rose брэндүүд цуглуулгаа танилцуулсан бөгөөд загварын шоунд оролцохоор хүрэлцэн ирсэн зочдын төрх камерын дуранд буужээ. Төрхүүд дунд энэ улирлын хамгийн том чиг хандлага болоод буй мини юбка, доор суудалтай өмд, цээж нэвт гэрэлтсэн топууд зонхилсон харагдлаа. Түүнчлэн хүйсгүй загварыг дэмжин эрчүүдийн өмссөн даашинз, бие давхар эмэгтэйчүүдийн өөртөө итгэлтэйгээр бүрдүүлсэн бэлхүүс гарсан төрх болон ЛГБТК+ нийгэмлэгийн эрхийг хамгаалах “Pride Month” сарыг тэмдэглэсэн солонгын өнгөн хувцаснууд street style-ын уур амьсгалыг тодорхойлсон байв.

Buro.Mongolia

2022-06-15, 15:19