Копенхаген хотын хавар-зун 2023 улирлын загварын долоо хоногийн үеэр хүрэлцэн ирсэн зочид өөрсдийн гоо зүйн өндөр мэдрэмжээрээ гайхуулж шилдэг street style төрхүүдийг бүрдүүллээ. Тодруулбал, металлик элементүүд, ретро хэв маягийн хээнүүд, бүтээлч эсгүүртэй загварууд, тэйлор хийцтэй өнгөлөг хослолууд, зоригтой хайчилбарууд болон үл ялиг спортлог төрхүүд нэг дор цугларч хотын гудамжийг чимсэн байна. Мөн зочдын бүрдүүлсэн хувцаслалтаас хамгийн тод анзаарагдсан зүйл бол загварт хүйс гэж үгүй ба бид өдөр ирэх тусам зааг нь арчигдаж байгаа хязгаарлалтуудад баригдалгүй хүссэнээрээ хувцаслах эрхтэй гэсэн мессеж байлаа. Ингээд Копенхагены загварын долоо хоног дээрх сонирхолтой шийдлүүдээр дүүрэн street style төрхүүдийг хүлээн авна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт