Street style: Копенхагены загварын долоо хоног дээрх загварлаг бүсгүйчүүд
Скандинав бүсгүйчүүд хэрхэн хувцаслаж байна вэ?
Копенхагены хавар-зун 2020 загварын долоо хоног хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж, Скандинавын дизайнерууд шинэ улиралд зориулсан цуглуулгаа танилцуулсаар байна. Загварын долоо хоногт уригдан ирсэн бүсгүйчүүд гоёмсог жаккард даашинз, ажил хэрэгч хослол, цэцгэн хээтэй загварууд, карго өмд зэргийг түлхүү сонгосон байсан бол аксесуарын хувьд өвөрмөц нарны шил, панама малгай, загварлаг гар цүнхнүүд онцгой байр суурь эзэлж байлаа.
Энэ дашрамд дурдахад Копенхагены загварын долоо хоног байгальд ээлтэй, ухамсартай хэрэглээг хамгийн ихээр дэмжиж буй загварын долоо хоногоор нэрлэгдээд байгаа билээ. Учир нь Копенхагены загварын долоо хоногийн зохион байгуулагч Сесиль Торсмарки "Бид байгальд ээлтэй хувцас үйлдвэрлэлийг бодит хүчин зүйл болгоход туслах гурван жилийн бодлогыг танилцуулна. Ингэснээр загварын долоо хоногт оролцогчид тус бодлогын дагуу үйлдвэрлэл явуулах болно" хэмээн мэдэгдээд байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт