Street style: Лондоны загварын долоо хоног дээрх шилдэг төрхүүд

Деталь бүр нь анхаарал татна

Лондоны гудамж цацаг, өргөн ханцуй, нэвт гэрэлтсэн даашинз, гялалзсан саатай материал, савхин хүрэм, преппи хэв маягийн ноосон цамцнуудаар төрхөө бүрдүүлсэн бүх насны загварлаг зочдоор дүүрэн байлаа. Зочдын дунд цагаан, саарал, улаан, шоколадан бор, усан ягаан зэрэг өнгөнүүд зонхилсон бол аксесуарын хувьд тэд урт түрийтэй гутал, платформ ултай сандаал, Balenciaga-ийн “hourglass” загварын жижиг цүнх, өнгөлөг үсний чимэглэл, муурын нүдэн хэлбэртэй нарны шилнүүдийг түлхүү сонгожээ.

Лондоны хавар-зун 2023 улирлын загварын хоногийн хүрээнд Raf Simons, JW Anderson, Simone Rocha, Halpern болон бусад томоохон брэндүүд шинэ цуглуулгуудаа толилуулаад байна.

Buro.Mongolia

2022-09-20, 14:58