Street style: Миланы эрэгтэй загварын долоо хоног дээрх шилдэг төрхүүд

Миланы намар-өвөл 2023 улирлын эрэгтэй загварын долоо хоног амжилттай болж өнгөрлөө. Энэ үеэр Gucci брэнд Алессандро Микелегийн оролцоогүй анхны эрэгтэй цуглуулгаа танилцуулж, Dolce & Gabbana загварын ордон өөрсдийн мөн чанараа илэрхийлсэн тун энгийн атлаа секси загваруудыг урлажээ. Giorgio Armani Миланы уран барилгуудаас бүтээлч сэдэл авсан сонгодог хэв маягтай загварууд урласан бол DSquared2 брэнд Y2K хэв маяг дуусах болоогүй гэдгийг баталсан юм. Эдгээрээс JW Anderson брэндийн цуглуулгад багтсан мэлхий хэлбэртэй гар цүнх, Fendi-гийн багет мэт харагдах гар цүнх, эрчүүдэд зориулсан корсет зэрэг загварууд олны анхаарлыг илүүтэй татаж, халуун сэдэв болоод байна.

Харин загварын долоо хоногт уригдсан зочдын дунд street style болон уулын загварыг хослуулсан gorpcore төрх, савхин хүрэм, комбат гутал, хар шил хослуулсан bikercore төрх, Gucci x adidas брэндүүдийн хамтран гаргасан загварууд, тод өнгийн куртка, карго өмд, тод өнгийн хослолууд хамгийн ихээр үзэгдлээ. Аксесуарын хувьд хөвсгөр ороолт, Oakley брэндийн нарны шил, ноосон малгай зэргийг түлхүү сонгожээ.

Ингээд Миланы загварын долоо хоног дээрх шилдэг төрхүүдийг хүлээн авна уу.

Buro.Mongolia

2023-01-18, 16:53