2018 оны чиг хандлага: Кардиган цамц

1990-ээд оны хэв маяг эргэн ирлээ

Бага сургуульд байхад цагаан цамцны гадуур өмсдөг байсан кардиган цамцыг загварлаг гэдэгтэй санал нийлэх хүн ховор биз ээ. Гэсэн ч Жанна Дамас, Камиль Шарьер болон бусад загварын блогерууд 1990-ээд оныг санагдуулам кардиган цамцыг даашинз, жийнсэн өмд зэрэгтэй хослуулснаар загварлаг харагдаж болохыг баталлаа. Түүнчлэн дизайнерууд 2018 оны намар-өвлийн улиралд зориулан өвөрмөц хээ, сул силуэт бүхий кардиган цамцнуудыг урласан юм. Тухайлбал Missoni ба Etro брэндүүд үндэстэн ястныг санагдуулам хувилбарыг танилцуулсан бол Marc Jacobs ба Prada тод өнгө, баялаг хээтэй кардиган цамцыг санал болгожээ. Дулаан атлаа загварлаг харагдах кардиган цамцыг ямар ч байдлаар загварчлан өмсөх боломжтой ба Эйми Сонг, Жанна Дамас зэрэг блогеруудаас бүтээлч санаа аваарай.

Buro.Mongolia

2018-11-05, 11:32