Гинжин оруулгатай загвар
2019 онд гинжин аксесуар тренд болж байсан бол 2020 онд энэхүү элемент гутлын загваруудад орж ирлээ. Proenza Schouler болон Zimmermann брэндүүд минимал загварын туфлиуддээ нарийн гинж нэмж өгсөн бол Oscar de la Renta брэндийн шинэ цуглуулгад том гинжин оруулгатай загвар багтсан юм.
Өсгийтэй лофер
Хэзээд ч цэмцгэр харагдуулж чаддаг лофер гутлын өсгийтэй хувилбарыг дизайнерууд онцолж байна. Prada slingback загвартай өсгийтэй лофер санал болгосон бол Lanvin mule лофер гутлыг танилцуулжээ.
Тод өнгийн түрийтэй гутал
Өнгөрсөн улиралд могой аль эсвэл матрын арьсан хээтэй цэмцгэр загварын түрийтэй гутал тренд болж байсан бол ирэх улиралд тод өнгийн хувилбар нь анхаарлын төвд байна.
Минимал загвар
Минимал хэв маягтай загвар хэзээ ч илүүддэггүй шүү дээ. Ирэх улиралд ямар ч хувцаслалттай төгс зохицож чадах минимал загваруудаас худалдан авалт хийгээрэй.
Мэри Жейн
Мэри Жейн загварын туфли 2020 онд эргэн ирэхээр боллоо. Jason Wu, Prada брэндүүд өнгөлөг хувилбаруудыг санал болгосон бол илүү энгийн хийцтэйг Marc Jacobs-оос олох боломжтой байна.
Оосортой загвар
Урт нарийн оосортой загвар ирэх зуны онцлох гутлуудын нэг байх бололтой. Ийм загварыг сул эсгүүрийн өмдтэй хослуулан шагай хэсгээрээ зангидан өмсөөрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт