2020 оны намар-өвлийн 6 гол гутал

Эдгээрээс өөр гутал хэрэггүй

Бид яг одоо нар багатай, хүйтэн, бага зэрэг гунигтай, мөн түгжрэлтэй "хүнд" саруудтай нүүр тулаад байна. Энэ үед ядахдаа хувцаслалтаараа сэтгэлээ багахан ч болов сэргээж халтирдаггүй, загварлаг гутлын ачаар өөртөө итгэлтэй алхахыг уриалж байна.

Урт түрийтэй, арьсан гутал

Roland Mouret
Balmain

Өсгийтэй эсвэл өсгийгүй, сонгодог хар эсвэл цагаан, тугалын эсвэл могойн арьсан урт түрийтэй гуталнууд хүйтний улиралд зайлшгүй хэрэгтэй. Энэ жил ийм гутлыг брюк өмдөө түрийн дотор хийх байдлаар загварчилж өмсөөрэй.

Paris Texas

Маш зузаан ултай челси

Bottega Veneta
Dior

Гэнэт бороо, цас орохыг тооцоолон энэ улиралд зузаан ултай резинэн, эсвэл арьсан челси загварын гутал сонгоорой. Ул нь зузаан байх тусмаа загварлаг.

Bottega Veneta
Ann Demeulemeester

Хагас түрийтэй, өсгийтэй гутал

Fendi
JW Anderson

Өсгий нь хэт өндөр биш, мөн хамгийн гол нь тэнцвэртэй байх учиртай. Мартин Маржелагийн сонгодог таби загвараас эхлээд Manu Atelier болон By Far брэндүүдийн геометрийн хэлбэртэй өсгийтүүдийг сонирхоорой.

Maison Margiela
Paris Texas
Jil Sander
Manu Atelier
Giuseppe Zanotti
By Far

Комбат гутал

Dior
Dolce & Gabbana

Өдөр тутмын сонгодог загвар. Универсал загвар болсон "мартинс"-аас эхлээд Prada-гийн халаастай комбат загвар гээд сонголтын хувьд маш өргөн байгаа.

Prada
Dr. Martens

Ковбой гутал

Louis Vuitton
Bottega Veneta

Сонгодог загварын арьсан гуталнуудаас залхаж байгаа бол Saint Laurent-ийх шиг ирвэсний хээтэй, эсвэл MM6-ийх шиг давхар түрийтэй ковбой гутлаар энэ улиралд гангараарай.

Saint Laurent
Off White
MM6 Maison Margiela

Резинэн гутал

Bottega Veneta энэ улиралд 100% задралд ордог хуванцраар резинэн гутал урласан байгаа. Chloé мөн арзгар, зузаан ултай резинэн гутал санал болгосон. Thom Browne харин сонгодог хэв маягийг эрхэмлэн классик загварын усны гутал гаргажээ.

Chloé
Bottega Veneta

Buro.Mongolia

2020-10-16, 12:00