Чиг хандлага: Ногоон ба нил ягаан өнгөний хослол

Загварын мэдрэмжийг тань илэрхийлэх өнгөний хослол

Загварын ертөнцөд үргэлж шинэ уур амьсгал оруулдаг Скандинав блогерууд нэгэн сонирхолтой өнгөний хослолыг хувцаслалтдаа хэрэгжүүлэх болжээ. Энэ бол хүмүүсийн тэр бүр сонгож өмсөөд байдаггүй пастель ногоон ба нил ягаан өнгө юм. Staud, Cult Gaia, Rejina Pyo, Jacquemus, Alessandra Rich зэрэг брэндүүдийн цуглуулгаас ийм өнгийн загваруудыг олох боломжтой ба загварын блогерууд эдгээр өнгийг улирал үл хамааран загварчилж буй нь бидний анхаарлыг татсан юм. Жишээ нь тэд хүйтний улиралд ноосон цамц ба өмд, кардиган ба юбка зэргийг хослуулж байгаа бол зуны улиралд даашинз ба малгай, футболка ба шоортыг загварчлан өмссөн харагдлаа. Ямар ч улиралд хэрэгжүүлэх боломжтой энэхүү өнгөний хослол таны загварын мэдрэмжийг илэрхийлэх болно.

Buro.Mongolia

2020-01-02, 18:07