Миучча Прадагаар "овоглодог" өдөөр чимэглэсэн даашинз, юбка, цамц, гадуур хувцасны загварт Giambattista Valli, Valentino болон бусад брэндүүд дурлаж эхэллээ. Тодруулбал, хавар-зун 2021 оны цуглуулгуудад өдөн оруулгатай загвар зонхилж дизайнерууд хоорондоо бүтээлч санаануудаараа өрсөлдсөн юм. Salvatore Ferragamo, N°21 брэндүүд өдөр тутмын хэв маягийг танилцуулсан бол Chanel, Bottega Veneta болон Blumarine нар хүлээн авалтад тохиромжтой топ, даашинз, юбка, брюкэн өмдийг цуглуулгадаа багтаажээ. Үүгээр ч зогсохгүй намар-өвөл загварын долоо хоногийн үеэр Ami Paris, Emilio Pucci, Gucci, Saint Laurent, Koché, Dolce & Gabbana, Erdem болон бусад орднууд өдөн чимэглэлээр дахин давлагаалж трендийг үргэлжлүүлсэн билээ.
Энэхүү "The Great Gatsby" киног санагдуулам загвар нь үдшийн зоогонд энгийн атлаа чамин төрхийг бүтээхээр зэхэж буй эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтойн сацуу Marques' Almeida брэндийнх шиг өдөөр чимэглэсэн жийнсэн өмдөөр өдөр тутмын төрхийг ч мөн бүрдүүлэх боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт