Мэри Жейн, өргөн өсгий, сүлжмэл хийц болон бусад
Дөрвөлжин хоншоортой гутал
Шөвгөр хоншоортой гутлаас уйдаад амжсан бол одоо дөрвөлжин өсгийтэй гутал руу анхаарлаа хандуулаарай. Энэ зун бид 2000-аад оныг санагдуулам намхан өсгийтэй туфли өмсөж, харин намар дөхүүлээд дөрвөлжин хоншоортой түрийтэй гутал руу шилжих болно.
Мэри Жейн туфли
Шүүгээ мэт том, болхи хэлбэртэй пүүзнүүд дизайнеруудын цуглуулгаас бага багаар алга болж байгаад бид үнэхээр баяртай байна. Харин үүний оронд илүү цэмцгэр хийцтэй Мэри Жейн туфли анхаарлын төвд байна. Зарим дизайнерууд өсгийгүй, хавтгай ултай Мэри Жейн танилцуулж байгаа тул та өөрт эвтэйхэн хувилбарыг сонгоорой.
Сүлжмэл гутал
Сүлжмэл сагс мэт хийцтэй гуталнууд ямар ч энгийн төрхийг илүү сонирхолтой болгох чадвартай. Дизайнерууд ийм төрлийн туфлийг ихэвчлэн арьсан материалаар урлаж байгаа тул эдэлгээний хувьд санаа зовних зүйлгүй юм.
Өвөрмөц өсгийтэй туфли
Гурвалжин, мушгиралдсан, бөөрөнхий эсвэл бүр тодорхой бус хэлбэртэй этгээд өсгийнүүд энэ жилийн гол трендүүдийн нэг байх болно.
Өсгий хэсгээрээ онгорхой угладаг туфли
Энэ хаврын туфли гялалзсан саатай, өвөрмөц өсгийтэй, дөрвөлжин эсвэл гурвалжин хоншоортой гээд ямар ч загварын байж болно. Гэхдээ загвар сонирхдог бүсгүйчүүдийн анхааралдаа авах хэрэгтэй гол деталь нь өсгий хэсэг нь онгорхой байх учиртай юм шүү. Мөн ийм төрлийн туфлийг трикотой хослуулан өмсөж болно гэдгийг анхаараарай.
Маш өргөн өсгийтэй гутал
Дээр дурдсан аварга том пүүзнүүдийн оронд одоо маш өргөн өсгийтэй гуталнууд моданд орсон. Ийм загвар нь ажил хэрэгч хослолтой зохицохгүй байж болох ч намирсан нимгэн цамц, богино даашинз ба юбка зэрэгтэй сайхан харагдана шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт