Ээмэггүй хувцаслалт давсгүй хоолтой адил хэмээн зүйрлэвэл хилсдэхгүй. Ялангуяа урин дулаан хаврын улирлыг гоёл чимэглэлгүйгээр төсөөлшгүй билээ. Харин танд ээмгийн загвар болон төрлийн тал дээр эргэлзээ үүссэн бол бидний танилцуулах шинэлэг загваруудаас санаа аваарай.
Кафф ээмэг нь чихний омгийг гоёхын сацуу бусад хэсгийг ч чимдгээрээ онцлог. Энэхүү загвар нь Alexander McQueen, ≈, Stella Mccartney зэрэг брэндүүдийн цуглуулгад багтаж трендийг улам бүр давлагаалуулж байгаа билээ.
Сувдан ээмэгний эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд нэг ч удаа буураагүй байдаг. Энэ жилийн хувьд ч мөн чихний гоёлын чиг хандлагыг тодорхойлж байна. Хэрэв та сувдан ээмгээс сонголтоо хийхээр зэхэж байгаа бол илүү урт бөгөөд том загварт анхаарлаа хандуулаарай.
Тус загварын хамгийн их шуугиулж байсан үе бол 1990-ээд он. Харин 2021 онд эдгээр ээмэгнүүд албан ёсоор иргэн ирээд байна. Зохицлын хувьд бэлтгэлийн хувцаснаас эхлэн даашинзтай хослуулах бүрэн боломжтой нь үнэт эдлэлийн цуглуулгадаа нэмэх шалтгаануудын нэг билээ.
2000 оны чиг хандлага иргэн ирсэнтэй холбогдуулан нэг хэсэг мартагдаад байсан брэндүүдийн логотой ээмэг тренд болж байна. Жишээ нь Chanel, Gucci, Dolce & Gabbana-ийн цуглуулгуудад тус загварын гоёлууд түлхүү орсон харагдлаа.
Өрөөсөн ээмэгний тренд инфлюэнсерүүдийн дунд ихээр дэлгэрээд байна. Энэхүү гоёлыг зүүгээд гудамжаар алхахад зориг шаардах биш үү хэмээн эргэлзэж байгаа бол Alberts Ferretti, VÌEN болон бусад брэндүүдийн ээмгийг нэг хараад үзээрэй. Учир нь эдгээр загварын ордноос гарсан моно чимэглэлүүдийн онцлох зүйл нь өрөөснөөр нь зүүсэн ч хоосон мэдрэмж төрүүлхээргүйд байгаа юм.
Энэ улирлын онцлох гоёлоор яахын аргагүй цагаан, ягаан, шар алтыг нэг дор зохицлоосон загварын ээмэгнүүд тодорч байна. Түүнчлэн зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүйгээр мөнгө, гууль, цагаан алтан эдлэлийн комбо нь загварлаг төрх бүрдүүлэхэд туслах төгс чимэглэл болно.
Дисконы эрин үеийг санагдуулам урт бөгөөд том хэмжээтэй ээмгийг энэ улирлын голлох чимэглэлээр нэрлэж байна. Хэрэв та сэргэг, өнгөлөг, нүд гялбам төрхийг бүрдүүлэхээр зэхэж байгаа бол энэхүү гоёлоос сонголтоо хийгээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт