Miu Miu-гийн мини юбка, Valentino брэндийн ягаан загваруудын араас Loewe ордны бомбер хүрэм энэ улирлын "It" зүйлсийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Тус хүрэм нь дизайнер Жонатан Андерсоны бүтээл бөгөөд намар-өвөл 2022 цуглуулгын нэг хэсэг юм. Тухайн үед зохион байгуулагдсан загварын шоуны үеэр танилцуулсан уруулын хэлбэртэй топ, автомашины хормойтой tube даашинз дээр дийлэнх хүмүүсийн анхаарал төвлөрч байсан. Тэгвэл загварлаг хувцаслалтаараа олны нүдийг баясгадаг хэд хэдэн алдартан энэхүү хүрмээр төрхөө бүрдүүлж эхэлсэн нь хайп үүсгээд байна.
Хамгийн анх тус бомберын хар өнгийн, арьсан хувилбарыг "Wednesday" кинонд тоглосноор нь бидний сайн мэдэх жүжигчин Тейлор Рассел Loewe ордны төлөөлөгчөөр нэрлэгдээд удаагүй байхдаа "Bones & All" бүтээлийнхээ нээлтэд өмссөн билээ. Харин түүний араас Лори Харви, Хэйли Бибер, Кендалл Женнер нар мөн онцолж эхэлсэн билээ.
Бидний мэдэх бомберын уламжлалт загвартай харьцуулахад Loewe-гийн хүрэм өдөн хөнжил мэт хөвсгөр бөгөөд цэмцгэр оёдол, минимал хийцтэй юм. Материалын хувьд нейлон болон арьсаар урласан байх бөгөөд хамгийн сонгодог хар, ногоон өнгийн сонголттойгоор хүрч байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт