Энэ зуны тренд: Сүрлэн аксесуар

Ямар загвараас сонголтоо хийж, хэрхэн загварчлах вэ?

Зуны улиралд сүрлэн аксесуар угаас эрэлттэй байдаг. Гэхдээ жилээс жилд хэлбэр, дүрсийн хувьд өөрчлөгдөн, шинэлэг элементтэйгээр эргэн ирдэг билээ. 2023 оны хавар-зун улирлын хувьд сүрлэн малгайнаас гадна, тус материалаар хийгдсэн цүнхнүүд “It” аксесуарын эгнээнд багтаж байна.


Jacquemus 2023

Та “Friends” цуврал дээр Рэйчэл Грины аялалд гарахдаа өмсдөг аварга том сүрлэн малгайг санаж байна уу? Чандлер болон бусад найзууд нь түүний малгайгаар хөнгөн тохуурхаад авдаг. Тэгвэл яг л Рэйчелийн өмсөж байсан шиг өргөн саравчтай загварууд энэ зун моодонд орох болно. Энэ төрлийн малгайг Max Mara, Toteme, Janessa Leone брэндүүд санал болгож байна. Мэдээж хэрэг зотон даавуу, beige өнгө, хөнгөн бөгөөд байгалийн мэдрэмж төрүүлсэн бүх зүйлээс татгалздаггүй Jacquemus загварын ордноос та цилиндрэн оройтой, тэгш саравчтай oversize хувилбарыг олох боломжтой.

Adam Lippes 2023
Max Mara 2023
Adam Lippes
Janessa Leone
Toteme
Max Mara
Jacquemus
Gigi Burris

@sofiarichiegrainge

Аялал зугаалгад, тэр дундаа далайн эрэг рүү авч явахад нэн тохиромжтой аксесуар бол сүрлэн цүнх билээ. Өнгөрсөн жил Prada-гийн толилуулсан тоут хэлбэрийн загвар худалдаанд гараад удаагүй байхдаа бүрэн зарагдаж дуусаад байсан. Энэ жил тэд тухайн цүнхнээсээ пастель цэнхэр, ногоон, шар, ягаан гэхчлэн олон өнгөөр дахин худалдаанд гаргаад байгаа юм. Түүнчлэн Loewe, Khaite, Bottega Veneta-гийн загварууд анхаарлын төвд байна.

Universal Thread
Prada
Loewe
Saint Laurent
Celine
Proenza Sshouler

Одри Хепберн, 1955

Үүгээр ч зогсохгүй жимсний цуглуулга, аль эсвэл цэцгийн баглаа хийж заншсан сүрлэн сагс тренд аксесуарын нэг болсон гэвэл итгэх үү? Үүсэл хөгжил нь эртний Египет хүртэл яригддаг тус сагсыг далдуу модны навч, хулс болон бусад мод, ургамлаар хийж хадгалалт, тээвэрлэлтийн зориулалтаар ашигладаг байсан. Харин одоо high fashion аксесуарын нэгт тооцогдох болсон нь загварын ертөнц хил хязгааргүй гэдгийг улам л батлах шиг. Алдартан эрхмүүд дундаас Одри Хепберн, Жейн Биркин нар сагсыг цүнхний оронд барьж болох ойлголтыг түгээж байв. Одоо харин street style төрхүүд, Dior, Zimmermann, Giambatista Valli зэрэг брэндүүдийн цуглуулга, Instagram, TikTok платформ бүхэлдээ сагсан цүнхээр амьсгалж байна.

Жанна Дама
Алекса Чанг
Жейн Биркин, 1973
Christian Dior 2023
Jacquemus 2023
Zimmermann

Buro.Mongolia

2023-05-24, 12:38