Instagram тренд: Дээд зэргийн тав тухтай ба хөвөн чихэр шиг “амттай” зуны сандаал

Нартай, дулаан зуны улирал айлчлан ирж загварын салбарын томоохон тавцангуудын нэг Instagram загварлаг, өнгөлөг, хээтэй төрхүүдээр дүүрч байна. Загвар сонирхдог эмэгтэйчүүд дэлхий даяар хар цагаан минимал хэв маягаас илүү олон өнгийн тотал-лук, өвөрмөц хэлбэрийн цүнх, гутлуудыг сонгож эхэлжээ.

Тодруулбал, Instagram-д түгээмэл үзэгдээд буй зөөлөн чихэр, өнгөлөг бохь эсвэл ванилийн амттай мөхөөлдсийг санагдуулам сандаал зуны хамгийн гол худалдан авалтуудын нэгээр тодроод байна. Тус загварын сандаал нь нар шарсан цаг агаарт хамгаас тохиромжтой хөвөн даавуун, эсвэл зотон материалын хослолтой, палаццо брюкэн өмдтэй, мөн пижама загварын хослолтой сайхан зохицно.

Buro.Mongolia

2021-06-23, 10:50