Энэ жил ямар аксесуар зүүх вэ гэж бүү санаа зов! Танд алтлаг шар өнгийн эдлэл байгаа шүү дээ...

Нью-Йоркийн загварын долоо хоногийн онцлох аксесуар

Нью-Йоркийн загварын долоо хоног зохион байгуулагдаж, энэ жилийн намар-өвлийн өнгийг дизайнерууд тодорхойлж эхэллээ. Эл өдрүүдэд тус хот загвараар амьсгалж, гудамж болгоны гэрэл бүр загвар өмсөгч нар луу чиглэх мэт ээ. Америк улсад данстай залуу дизайнеруудын хувцасны танилцуулга, олон жил оршин тогтнож байгаа улсдаа төвлөрдөг үндэсний брэндүүд өнгөрсөн долоо хоногт өөрсдийн хуваарийн дагуу ээлжлэн шоугаа үзүүлж өөр хоорондоо чөлөө зав олгосонгүй... Олон өнгийн шийдлүүдийг дизайнерууд толилууллаа. Янз бүрийн нэхмэл цамц, нөмрөг мэт даашинз, ноосон болон сүлжмэл нөмрөгүүд ёоз бүрээр шинэчлэгдэн танилцуулагдаж буй нь магад Нью-Йоркийн өвөл жиндүү болдог учраас тэр болой. Дэлхийн загварын гол цэгүүдийн нэг гэж дуу нэгтэй цоллуулдаг Нью-Йорк хотын бүсгүйчүүд энэ жил өөрсдийн дураар гангалах нь тодорхой, үгүй ядаж тэдний мөнхийн Mуза болох Кэрри Брэдшоугийн хувцаслалт санаа сэдэл бэлэглэх биз ээ.

Нью-Йоркийн 2025 оны намар-өвлийн загварын шоунаас уншигчдадаа санал болгож буй Бюрогийн зөвлөгөө чухамдаа танд ердөө алтлаг энгэрийн тэмдэг, эсвэл металл/титан гадаргуутай ээмэг бөгжний аль нь ч байж болно. Энэ л бяцхан гялгар чимэглэлүүд танд дохиураар дохиод гялалзах илбийн аргыг бэлэглэнэ. Ингээд дурсамжид тод үлдэх чимэглэлүүдийг Нью-Йоркийн загварын долоо хоногийн танилцуулгуудаас түүвэрлэн хүргэж байна.


ЭНГЭРИЙН ЗҮҮ

Макси хүрэм, oversize даашинз, нэхмэл болон ноосон хувцасны холимог хувцаслалтыг хооронд нь эвлүүлэх санааг Carolina Herrera, Givenchy, Tory Burch брэндүүд өөрсдийн загварын шоугаараа танилцуулж, цэцгэн хэлбэртэй болон шор хэлбэрийн алтлаг энгэрийн зүү нь завсрын өнгөтэй хувцасны гол цөм боллоо.

Tory Burch Fall\Winter 2025
Carolina Herrera Fall\Winter 2025
Carolina Herrera Fall\Winter 2025
Givenchy Fall\Winter 2025
Givenchy Fall\Winter 2025

МЕТАЛЛИК ЭЭМЭГ, ЗҮҮЛТ

Титан гадаргуутай болон алтлаг өнгийн гоёл чимэглэлүүдийг өмнө нь олон брэндүүд бүтээлдээ шигтгэж байсан ч энэ удаад Нью-Йоркийн загварын долоо хоногоор танилцуулагдаж байгаа аксесуарууд нь ерөнхийдөө чамин бус харин даруухан хэв маягаар эргэн ирлээ. Schiaparelli загварын ордны кутюрыг алтлаг ээмэг зүүлтгүйгээр төсөөлшгүй бол үүнтэй зэрэгцэн Ready-to-wear шоунуудад Altuzarra, Ulla Johnson тэргүүтэй брэндүүд өөрсдийн бүтээлээрээ алтлаг болон металлик аксесуарыг толилуулсан юм. Аварга том зүүлт, импрессионизм өдөөлттэй ээмэг, нүүр будалтын ертөнцөд тренд болж буй Goddess Energy хэв маяг гэх мэт олон трендүүдтэй зохицож болох олон уургач санааг эдгээр брэндүүд илэрхийллээ.

Altuzarra Fall\Winter 2025
Altuzarra Fall\Winter 2025
Altuzarra Fall\Winter 2025
Ulla Johnson Fall\Winter 2025
Ulla Johnson Fall\Winter 2025

АЛТЛАГ ОРУУЛГА

Намар-өвлийн цагт сэтгэл санааг өргөөд зогсохгүй өөрийн дотоод мэдрэмжийг илтгэхэд туслах чамин зүйлс энэ удаад товч, энгэрийн зүүлтээр хязгаарлагдахгүйгээр хувцас эсгүүрийн бүтээлд нэмэлт оруулгаар орлоо. Аль ч улс орны хувцасны түүхэнд шингэсэн байдаг алтан утсаар урласан эмжээр, хатгамал зэргийг бид мэдэх буй за. 2025 оны намар өвлийн Нью-Йоркийн загварын долоо хоног дээр түүх давтагддаг гэдгийг Sergio Hudson, Calvin Klein сэмхэн харууллаа.

Calvin Klein Fall\Winter 2025
Calvin Klein Fall\Winter 2025
Sergio Hudson Fall\Winter 2025

Ж.Булган

2025-02-24, 17:42