Дэлхийн загварлаг бүсгүйчүүд яг одоо ямар цүнх барьж байна вэ?

Street style чиг хандлага

Цүнх бол загвар сонирхогчдын хувьд хамгийн үнэ цэнэтэй, эрхэм нандин эд зүйл гэдэгтэй маргах хүн олдохгүй биз ээ. Тиймээс хэрвээ та шинэ цүнхний эрэлд гарсан бол бидний бэлдсэн доорх чиг хандлагуудыг анхааралдаа авч, хэзээ ч харамсахааргүй оновчтой сонголт хийгээрэй

Улирал бүр шинэ загварын цүнхнүүд загварын редакторууд, томоохон дэлгүүрүүдийн худалдан авагчид болон street style одуудын гарт очсоноор олон нийтэд танигдаж эхэлдэг. Гэхдээ зөвхөн цөөн хэдэн загвар л "It bag" буюу одоо цагийн хамгийн алдартай, эрэлт ихтэй цүнхээр тодордог юм. Томоохон брэндүүдийн танилцуулсан төрөл бүрийн хэлбэр, өнгө, материал ба чимэглэлтэй цүнхнүүдээс аль нь чухам энэ улиралд хамгийн загварлаг дизайнтай бас эрэлт ихтэй байгааг олж мэдэхийн тулд "Их дөрвөл" буюу Нью-Йорк, Лондон, Милан ба Парис хотуудын загварын долоо хоногийн street style сурвалжлагуудыг ажиглахад л хангалттай. Дэлхийн өнцөг бүрийн хамгийн дэгжин, загварлаг бас нарийн мэдрэмжтэй бүсгүйчүүд нэг доор цуглардаг уг арга хэмжээнээс бид загварын ертөнцийг байлдан дагуулж буй шилдэг цүнхнүүдийг олж харах болно.

J.W. Anderson маркийн цагирган чимэглэлтэй "Pierce" загвараас эхлээд Loewe-гийн этгээд хэлбэрийн "Puzzle" хүртэлх олон төрлийн цүнхнүүд яг одоогийн байдлаар хүчээ авч байна. Тэгэхээр томоохон хөрөнгө оруулалт хийхэд бэлдэж, мөнгөө цуглуулж буй хүмүүст, эсвэл тренди цүнхний хэлбэрээс санаа авч илүү хямд загварын эрэлд гарсан уншигчиддаа зориулж бид хамгийн шилдэг 14 цүнхийг жагсаалаа. Тэмдэглээд аваарай!

J.W.Anderson - Pierce Medium Shoulder Bag

Chloé - Faye Medium Shoulder Bag
Gucci - Dionysus GG Supreme Shoulder Bag

Loewe - Puzzle Shoulder Bag

Gucci - Marmont Matelassé Shoulder Bag

Mansur Gavriel - Lady Bag

Prada - Cahier Bag

Fendi - Peekaboo Satchel

Valentino - Borsa My Rockstud Bag

Louis Vuitton - Petite Malle Bag

Balenciaga - Bazar Shopper Bag

Dior - Diorever Bag

The Row - Leather Backpack

Chanel - Flap Bag FW16/17 Pre-Collection

Ө.Тодгэрэл

2016-12-23, 10:00