Миланы загварын долоо хоног дээр ямар трендүүд зонхилов?

Миланы загварын долоо хоногийн хураангуй

Миланы загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Долоон хоногийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээний үеэр дэлхийн томоохон загварын орднууд хавар-зун 2025 улирлын цоо шинэ цуглуулгуудаа танилцуулж, дараа жил загварын ертөнцөд ямар чиг хандлагууд ноёрхохыг харуулсан юм. Тэдгээрээс бид голлох трендүүдийг “түүж” аван макси болон микро трендүүдэд хуваан нэгтгэлээ.

МАКСИ ТРЕНДҮҮД


АЖИЛ ХЭРЭГЧ СТИЛЬ

Тэгш бус хэмтэй юбка, өргөн брюк өмд, яг л найз залуугийнхаа шүүгээнээс шүүрээд авсан мэт оверсайз хүрэм болон цамцнуудыг анхааралдаа аваарай.

Bottega Veneta

Jil Sander

Bally

Del Core

Emporio Armani

Prada

Del Core

Petar Petrov


ХӨЛӨӨСӨӨ ТОЛГОЙ ХҮРТЭЛ САВХИ

Зөвхөн гадуур хувцсаар хязгаарлагдахгүй, даашинз, юбка гэхчлэн бүх л савхин загварууд эрэлттэй байна. Тэр тусмаа тод өнгөтэй байвал бүр л халуухан!

Gucci

Jil Sander

Marni

Bally

Del Core

Sportmax


 ШОКОЛАД ШИГ ӨНГӨТЭЙ TOTAL LOOK

Хөлөөсөө толгой хүртлээ шоколад шиг бор өнгөтэй хувцаснуудаар дүр төрхөө бүрүүлэх хэрэгтэй. Үүнд хар шоколаднаас эхлээд сүүн шоколад хүртэлх бүх төрлийн хүрэн бор өнгөнүүд багтана.

Ferragamo

Gucci

Luisa Spagnoli

Roberto Cavalli

Max Mara

Versace

Del Core

Fendi


ТӨРӨЛ БҮРИЙН ЦАЦАГ

Биеийн хөдөлгөөнийг бүр ч сүртэй харагдуулах бүх төрлийн цацаг, унжлага, санжлагатай загварууд ирэх жил ч тренд хэвээр үлдэнэ.


Dolce & Gabbana

Antonio Marras

Sportmax

Bottega Veneta

Moschino

The Attico

Fendi

Gucci

Diesel

Missoni

Philosophy di Lorenzo Serafini


ХУНИАС, ТЭГШ БУС ХЭМ, СЭТЭЛГЭЭ

Төрөл бүрийн хуниастай, элдэв янзын оноотой, энд тэндээ сэтэлсэн мэт даашинзнуудыг ирэх хавар, зун өмсөх нь.

Bottega Veneta

Luisa Spagnoli

Ferragamo

Gucci

Sportmax

Tod's

Moschino


ЧИМЭГЛЭЛ ИХ БАЙХ ТУСМАА САЙН

Саа, шигтгээ, өд гэхчлэн яг л баяр ёслолд очих гэж байгаа мэт битүү чимэглэлтэй загварууд бидний шүүгээнд нэвтэрнэ.

Jil Sander

N21

Roberto Cavalli

Etro

Prada

Moschino

Sportmax

Marni

Gucci

Ermanno Scervino

Dolce & Gabbana

The Attico

Bottega Veneta


МИКРО ТРЕНДҮҮД


ПАРКА, АЯЛЛЫН КУРТКАГ ГОЁЛЫН ДААШИНЗТАЙ ХОСЛУУЛ

Аялал зугаалга, ууланд гарахдаа өмсдөг бороо, салхи нэвтэрдэггүй курткануудыг үдшийн арга хэмжээнд өмсдөг гоёлын даашинзтай хослуулаарай.

The Attico

Ferragamo

Ermanno Scervino

Prada

N21


УСНЫ ХУВЦАС =  ӨДӨР ТУТМЫН ХУВЦАС

Купальник буюу үргэлжилсэн загвартай усны хувцас анхаарлын төвд орж, бүр дүр төрхийн гол элемент болох гэж байна.

Ferragamo

Prada

Max Mara

Genny

The Attico

Ermanno Scervino


1990-ЭЭД ОНООС МЭНДЧИЛЖ БАЙНА

Одоогоос 30 орчим жилийн өмнө тренд болж байсан нам суудалтай юбка, сунадаг, нэхмэл (трикотаж) материалтай цамц эргэн ирнэ.

Etro

Versace

N21


ФОТО ПРИНТ, ХАРААНЫ ТӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭДЭГ ХЭЭ

Таны өмссөн хувцас орчин үеийн урлагийн галерейд ороод ирсэн мэт мэдрэмж төрүүлэх учиртай.

Roberto Cavalli

Jil Sander

Prada

Moschino


ГУТАЛ, ЦҮНХ БОЛОН БУСАД ДЕТАЛИУД

ЭМЭЭГИЙНХЭЭ ШҮҮГЭЭНЭЭС ЗЭЭЛСЭН МЭТ ВИНТЭЖ ЦҮНХНҮҮД

Dolce & Gabbana

Prada

Antonio Marras

Tod's


ШОВХ ХОНШООРТОЙ ӨНДӨР ӨСГИЙТ, БАЛЕРИНА, ТҮРИЙТЭЙ БОТИНК, ЗЭРЭГ БҮХ ТӨРЛИЙН ГУТЛУУД

Bottega Veneta

Ferragamo

Versace

Vivetta

Prada

Jil Sander

Gucci


НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ОЛОН LIKE ЦУГЛУУЛАХ ӨВӨРМӨЦ ТОЛГОЙН ГОЁЛУУД

Prada

The Attico

Moschino

Marni

Antonio Marras

Missoni


ӨНГӨ ӨНГИЙН, ЯНЗ БҮРИЙН МАТЕРИАЛТАЙ ШИЛЭН ОЙМС, ТРИКОНУУД

Prada

Fendi

Antonio Marras

Versace

Missoni


ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖ ӨНГӨРСӨНД Ч ТРЕНД БАЙСААР ИРСЭН. ИРЭЭДҮЙД Ч ТРЕНД БАЙХ БОЛНО

Bottega Veneta

Moschino

Petar Petrov

Prada

Marni

Г.Тэмүүлэн

2024-09-24, 17:36