Мини юбка, "спортлог кутюр" зэрэг онцлох 9 street style төрх

"Спортлог кутюр", орчин цагийн бохо бүсгүй гээд Нью-Йоркийн загварын долоо хоногт уригдсан зочдын дунд үзэгдсэн онцгой төрхүүдийг онцолж байна.


Спортлог кутюр

Чөлөөт, спортлог загваруудыг Nike, Adidas зэрэг брэндүүдээс л олох боломжтой гэдэг ойлголт ард хоцорч, алдартай загварын орднууд атлетик загваруудаа санал болгоод багагүй хугацаа өнгөрчээ. Үүний ачаар спортлог хувцаслалт онцлох street style төрхөөр тодорч, “спортлог кутюр” гэх стиль шинээр мэндэллээ.

Prada
Adidas
Wandler
Bottega Veneta

Ретро

Ретро силуэтүүд загварын тайз төдийгүй гудамжинд ихээхэн үзэгдэж, тренд хэвээр байна. "Houndstooth" буюу шотланд маягийн хээтэй хүрэм, завсрын өнгийн ноолууран юбка, дөрвөлжин хоншоортой гутал зэрэг нь ретро төрхийг хялбар бүрдүүлэхэд туслах ба дээр нь сүүлийн үеийн “It” загварын гар цүнхний тусламжтайгаар модерн уур амьсгал нэмээрэй.

Mango
Theory
Khaite
Bottega Veneta

Гялалзсан загвар

Нью-Йоркийн загварын долоо хоног дээр Кендалл Женнерийн бүрдүүлсэн street style төрх олон зурагчдын анхаарлыг татсан юм. Бага зэрэг гэрэлтэж харагдах, уналттай ноолууран даашинз, мөнгөлөг цүнх гээд даруухан атлаа шик хувцаслалт гялалзсан, мөнгөлөг өнгө тренд хэвээр үлдсэн гэдгийг санууллаа.

Gabriela Hearst
Khaite
The Row
The Attico

Карго өмд

Карго загварын өмд хэсэгтээ л онцлох загварын нэг байх бололтой. Гэхдээ өндөр өсгийт, корсет зэрэг загваруудтай хослуулж илүү эмэгтэйлэг байдлаар загварчлаарай.

Aknvas
The Frankie Shop
Bottega Veneta
Paco Rabanne

Орчин цагийн бохо бүсгүй

Бохо стиль бүрдүүлэхэд заавал хипстер хүрэм, цэцгэн хээ, цацагтай даашинз хэрэггүй ажээ. Харин өвөрмөц хийцийн зүймэл хүрэм, ковбой гутал, сийрсэн цүнх гээд улирлын хит загваруудыг хослуулан орчин цагийн бохо-шик төрх үүсгээрэй.

Sea Deigo
Sea Deigo
Zadig & Voltaire
Rag & Bone

Савхин юбка

90-ээд оны хит загварууд болох савхин пиджак, савхин өмднүүд эргэн моданд ороод байгаа билээ. Тэдгээрийн нэг болох савхин юбка ч бас энэ улирлын онцлох загварын нэгээр тодроод байна. Хувцаслалтад тань ажил хэрэгч, хүчирхэг өнгө аяс нэмэх савхин юбка нь шүүгээнд зайлшгүй байх загваруудын нэг бөгөөд бусад хувцастай хялбар хослуулж болдог давуу талтай.

AWAKE
Mango
Prada
The Attico

Oversize загвартай хүрэм

Намрын улирлыг хүрэмгүйгээр төсөөлшгүй. Харин энэ улиралд oversize загварууд анхааралд илүү өртөөд байна. Oversize хүрмийг зузаан ултай лоафер гутал, брюк өмд, сорочкатай хослуулаад л загварлаг төрхийг хялбар аргаар бүрдүүлээрэй.

Remain Birger Christensen
Cos
Khaite
Mango

Мини юбка

Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд мини юбка байдаг гэхэд хилсдэхгүй болов уу. Гэхдээ энэ улиралд дизайнерууд хуниастай, давхар хормойтой, цувны материалаар урласан гээд мини юбкаг олон хувилбараар танилцуулж байгаа нь анхаарлын төвд эргэн орох шалтгаан боллоо.

The Frankie Shop
Mango
By Far
Loewe

Классик төрх

Энгийн атлаа загварын торгон мэдрэмжийг илтгэх хувцаслалтууд загварын долоо хоногийн зочдын дунд ихээр үзэгдлээ. Тухайлбал, ноолууран цамц, өвдөг давсан урттай шулуун юбка, хар өнгийн углааш, арьсан гар цүнх гээд цаг үргэлжид үнэ цэнтэй байх загваруудыг сонгон хувцаслажээ.

Cos
Prada
Prada
ATP

Buro.Mongolia

2022-09-22, 18:11