Пиджак дээр пиджак давхарлаж өмсөх аргачлал дэлгэрлээ: Та хэрэгжүүлэх үү?

Юун түрүүнд биеийн галбирт төгс суух футболка, эсвэл цамц өмссөнийхөө дараа хантааз, кардиганаа давхарлаж, араас нь пиджак, пальто зэрэг том хэмжээтэй гадуур хүрмээ өмсөх нь хувцсаа давхарлаж өмсөхдөө мөрдвөл зохих уламжлал болсон дүрэм билээ. Тэгвэл шинэ соргог бүхнийг хүсэмжилдэг болсон энэ үед дизайнер, стилистүүд бүтээлчээр сэтгэж стайлингийн давхарлах аргачлалын хязгаарыг тэлээд байна. Өнгөрсөн жил л гэхэд Miu Miu загварын ордон хавар-зун 2023 цуглуулгаараа дамжуулан дугуй захтай, бие барьсан, ижил гурван цамцыг дээр дээрээс нь давхарласан шинэлэг төрхийг харуулж байсан. Тухайн цамц нь өнгө будгийн хувьд ялгарч байсан ч материал, эсгүүрээрээ яг ижил байсан нь анхааралд өртөж байлаа.

Одоо тэгвэл загварынхны зүгээс хоёр пиджакийг хооронд нь хоршуулж өмсөх өвөрмөц аргыг танилцуулаад байна. The Row, Bottega Veneta загварын орднуудын Pre-Fall 2023 болоод Fear of God, A–Company брэндийн намар-өвөл 2023 цуглуулгаас ижил пиджак давхарлан өмссөн төрхийг олж харах боломжтой. Мөн алдарт жүжигчин Памела Андерсон Парисын загварын долоо хоногийн үеэр тус аргыг хэрэгжүүлжээ.

Та дурын хоёр пиджакаа дээр дээрээс нь давхарласнаар хүссэн үр дүндээ хүрэхгүй л болов уу. Юун түрүүнд эхний давхаргаа үл ялиг бүсэлхий тодотгосон, мөр, ханцуй хэсгээрээ төгс суусан эсгүүртэй байх дээр анхаараарай. Улмаар гадуур нь oversize силуэттэй пиджакаа өмсөхөд тохиромжтой. Өнгөний хувьд ижил байлган монохром төрх бүрдүүлж, аль эсвэл саарал, бор гэхчлэн харилцан адилгүй туяануудыг ижилсүүлэн контраст үүсгэх боломжтой. Мөн давхарлах стилистик аргачлалд хээ угалз хослуулснаар төрх илүү баялаг болдгийг санаарай. Та босоо зураастай, шоотой хээтэй гэхчлэн пиджакийн төрөл бүрийн хээнүүдийг бүтээлч байдлаар хослуулж болох юм.

Bottega Veneta F/W 2023
A-Company F/W 2023-24
Fear of God F/W 2023-24
The Row F/W 2023

Buro.Mongolia

2023-11-06, 15:36