Тренд: Алчуурыг толгойн аксесуараар ашиглах нь

Хаврын улиралд хэрэгжүүлж үзэх тренд

Энэ хаврын улиралд торгон алчуураа толгойн аксесуар болгон ашиглаарай. Учир нь хэд хэдэн дизайнерууд хавар-зун 2020 цуглуулгадаа энэхүү гоёлыг онцолсон байгаа. Тухайлбал Etro, Brandon Maxwell брэндүүд нимгэн алчуурыг маш нямбай байдлаар толгойд зүүж улам загварлаг төрх бүрдүүлсэн бол Saint Laurent, Dior брэндүүд алчуур ашиглан бохо шик төрх бий болгосон байгаа.

Алчуурыг хослол, даашинз гээд ямар ч хувцсан дээр толгойн аксесуар байдлаар ашиглаж болох ба ингэхдээ алчуурын материалд анхаарал хандуулах нь чухал юм. Тухайлбал торгон нимгэн алчуур даашинзтай илүү тохирох бол нийлэг, нэвт гэрэлтдэг материал нь хослолтой өмсөхөд илүү тохиромжтой.

Buro.Mongolia

2020-04-10, 18:21