Яг одоо тренд болж буй гутлын чиг хандлага: Тус загваруудыг хэрхэн загварчлах вэ?
Загварын орднуудын хавар-зун 2024 улирлын шоунууд болон TikTok, Instagram гээд нийгмийн сүлжээнд эрэлтээрээ тэргүүлж байгаа загваруудыг ажиглахад яг одоо слингбэк буюу өсгий хэсэгтээ оломтой гутал, хэзээ ч моданаас гардаггүй сонгодог балерина, романтик мэдрэмжийг төрүүлэм гоёмсог чимэглэлтэй загварууд тренд болж байна. Тэр дундаа ямар ч хувцас дээр төгс зохицох хөлд эвтэйхэн хийцтэй, балеткор стилийн гутлууд street style дуранд түгээмэл өртсөн байлаа. Үүнээс харахад тус загварын гутлууд хэсэгтээ л анхаарлын төвд байх бололтой.
Иймд бид яг одоо дэлгэрч байгаа чиг хандлагатай нийцсэн Pretty Ballerinas брэндийн загварууд дээр жишээ авч, тренд болоод буй гутлуудыг хэрхэн хувцаслалтдаа тохируулан загварчлах талаар хуваалцахаар бэлтгэлээ.
Испанийн Pretty Ballerinas брэндийн хувьд 1918 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэд хөлд эвтэйхэн, загварлаг дизайнтайн зэрэгцээ дээд зэрэглэлийн чанартай гутлыг хэрэглэгчдэдээ хүргэхийг чухалчилсаар иржээ. Тус брэндийн гутлуудыг Итали улсын Форли хотын гутлын хэвээр мэргэшсэн урлаачид бүтээдэг ба тэд бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлтийн явцад ямар ч химийн бодис хэрэглэдэггүй, материалуудаа дахин боловсруулж, байгальд ээлтэй зарчмыг баримталж ажиллахыг зорьдог гэдгээрээ салбартаа хэдийн танигдсан юм. Харин 2021 онд Pretty Ballerinas брэндийн албан ёсны салбар Монгол улсад үүд хаалгаа нээж байсан билээ.
Өндөр өсгийтэй, загварлаг хийцтэй слингбэк загварын гутлууд ажил хэрэгч бүсгүйчүүдийн дунд хэзээд эрэлттэй байсаар ирсэн билээ. Тэгвэл яг одоо загварын салбарт ретро өнгө аястай, шовх хоншоортой, тод өнгийн слингбэк гутлууд анхаарлын төвд орж эхэлсэн ба үүний нэг жишээ нь Pretty Ballerinas брэндийн Reflection загварын гутлууд байв. Гоёмсог өнгөний сонголттой, хээнцэр дизайнтай тус гутал нь намхан ултай, хөлд эвтэйхэн хийцтэй учир албан уулзалтад, арга хэмжээнд, гадуур зугаалахад гээд аль ч нөхцөлд өмсөхөд тохиромжтой гэдгээрээ давуу талтай юм. Тухайлбал та тус гутлыг макси юбка, эсвэл даашинзтай хослуулан загварчилж шик дүр төрхийг үүсгэх боломжтой бол цэнхэр жийнс, капри өмд, мини юбка гээд чөлөөт загварын хувцаслалттай нийцүүлэн өдөр тутмын хэв маягаа бүрдүүлж болох юм.
Сүүлийн жилүүдэд дизайнерууд балерина гутлыг олон төрлөөр загварчилж, орчин үеийн хэв маягт оруулах нь ихэссэн боловч энэ удаа элдэв ганган чимэглэлгүй сонгодог загварууд нь хавар-зун 2024 улирлын гол чиг хандлагуудын нэгээр тодорчээ. Балерина загварын гутлууд хэзээ ч моданаас гардаггүй гэх тодотголтой учир эмэгтэй хүн бүрийн гутлын шүүгээнд байх ёстой загваруудын нэгээр дурдагддаг. Тэр ч утгаараа тус загварыг сонгодог загвартай даашинз, кардиган, хоолойтой цамц, өвдөг давсан, эсвэл шагай татсан урттай юбка гээд энгийн, цэмцгэр атлаа хүссэнээрээ загварчилж болох хувцаслалттай хоршуулан өмсөх нь хамгийн зөв сонголт болох юм.
Харин энэхүү загвар нь Pretty Ballerinas брэндийн нэрийн хуудас болсон гутлуудын нэг гэдгээрээ алдартай билээ. Тус гутлууд нь хөлийн хэлбэрт таарсан дизайн, хөвсгөр зөөлөн улавч, хөнгөн бүтэцтэй гэдгээрээ ялгарч чаддаг. Мөн энэхүү брэнд нь гутлын өсгий хэсгийг memory foam буюу зөөлөвчөөр бүрхдэг технологийг ашиглан бүтээдэг учир удаан өмсөхөд тухгүй мэдрэмж төрөх, хөлийн өсгий өвдөх, холгох зэрэг асуудалд санаа зовохгүй байж болох юм.
Энэ жил загварын салбарт зонхилох гол өнгөнүүдийн нэгээр металлик, мөнгөлөг өнгө тодорсон билээ. Мөнгөлөг өнгө нь ямар ч энгийн хувцаслалтыг сонирхолтой харагдуулж чаддаг гэдгээрээ давуу талтай бөгөөд өглөө оффистоо очихоос эхлээд үдшийн хүлээн авалтад оролцохдоо хүртэл загварчлан өмсөхөд тохиромжтой сонголт болдог. Иймд слингбэк, лофер, балерина гээд төрөл бүрийн загвартай мөнгөлөг гутлууд удаан хугацааны турш загварын хорхойтнуудын дунд эрэлттэй хэвээр байх нь.
Түүнчлэн мөнгөлөг өнгийн гутлыг хувцаслалттайгаа тохируулан загварчлахдаа хэт тод өнгөнөөс зайлсхийж, хар, хар хөх, номин ногоон, эсвэл гүн ягаан өнгөтэй хослуулбал илүү зохимжтой харагддаг байна.
Өнгөрсөн жилүүдэд Y2K стилийн төмөр тоноглолтой, нүсэр чимэглэлтэй гутлууд тренд болж байсан бол энэ удаа илүү эмэгтэйлэг, эрх танхи байдлыг тодотгох цэмцгэр загваруудын эрэлт нэмэгдэж эхэлжээ. Үүний дагуу Pretty Ballerinas брэндийн шинэ цуглуулгад туузан уяатай, бантикан чимэглэлтэй, олом дээрээ шигтгээтэй гээд балетын шаахайг санагдуулам загварууд багтсан байна. Эдгээр загваруудын их бие нь энгийн ч романтик мэдрэмжийг өгөх чимхлүүр деталиудыг өөртөө шингээсэн бөгөөд намхан ултай, дугуйрсан хэлбэртэй тул тав тухыг тань хангаж чадна.
Балетын шаахай мэт тус загвар нь ихэвчлэн хөвсгөр хормойтой даашинз, А силуэттэй юбка, ягаан өнгө, цэцгэн хээ гээд эмэгтэйлэг байдлыг тодотгож өгсөн хувцаснуудтай төгс тохирдог билээ.
Бөөрөнхий хоншоор, хавтгай ултай, шагайн хэсэг нь арлаар бэхлэгддэг Мэри Жейн стилийн гутлууд үеийн үед загварлагт тооцогдсоор ирсэн. Тус загвар нь хөлд эвтэйхэн атлаа эмэгтэйлэг, ганган гутал сонирхдог хүмүүст хамгийн тохиромжтой юм. Сүүлийн үед загварын орднууд Мэри Жейн гутлыг загварчлахдаа librariancore буюу номын санчийн хэв маягтай хослуулах болсон. Алдартнуудаас Эмма Чемберлейн, Белла Хадид, Сидней Карлсоны стиль тус гоо зүйн тусгал болж чаддаг учир тэдний хувцаслалтаас санаа авахад буруудахгүй юм.
Харин Pretty Ballerinas брэндийн санал болгодог Мэри Жейн гутлууд нь бусад брэндүүдээс ялгаатай нь уян оломтой, резинэн ултай, арьсан доторлогоотой учир хөлийн уланд өвдөлт мэдрүүлэхгүй, өдрийн турш алхсан ч хөл ядраахгүй байдлаар бүтээгджээ.
Хаяг: Зайсан стар худалдааны төв, 2-р давхар, Joy дэлгүүр
Утас: 88753217
Facebook: Pretty Ballerinas Mongolia
Instagram: @prettyballerinasmongolia
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт