Бас нэгэн эрэгтэй хувцасны шүүгээнээс авсан аксесуар
Загварын салбарт эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсийн зааг өдрөөс өдөрт бүдгэрч байна. Энэ эрчээрээ төд удалгүй бид дэлгүүр лүү алхан орохдоо ямар нэг хүйсийн хязгаарлалтыг олж харахаа болино. Тэгвэл энэхүү хувьсалд түлхэц болж эрэгтэй, эмэгтэй хувцасны шүүгээг нэгтгэж буй бас нэгэн шинэ тренд бол зангиа юм. Эмэгтэй блогерууд уг аксесуарыг хослол, цамц, ноосон эдлэл зэрэг төрөл бүрийн хувцастай загварчилж эхэлжээ. Ингэхдээ тэд яг л 2000-аад оны Аврил Лавин шиг зангиагаа хайхрамжгүй зангидаж, цамцныхаа зарим товчийг нь суллаж чөлөөтэй төрх бүрдүүлж байгаа юм. Харин зангианы загварын хувьд урт бөгөөд өргөнөөс нь сонгож, хувцаслалтынхаа аль нэг зүйлтэй өнгөөр ижилсүүлэх нь төрхийг илүү загварлаг бас цэгцтэй харагдуулах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт